Баасан, 2024-04-26
Нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал ₮96 тэрбумд хүрчээ

Монгол Улсын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг энэ оны эхний гурван сарын байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Энэ үеэр төсвийн статистик мэдээллийн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Эдийн засгийн статистикийн албаны ахлах статистикч М.Оюунжаргал “Энэ оны эхний гуравдугаар сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 96.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрийг хэлнэ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг хэлнэ.

Харин улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл гуравдугаар сард 16.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх сараас 10.8 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг харвал /хувиар/

  • 83.4%-ийг татварын орлого 
  • 7.9%-ийг татварын бус орлого 
  • 3.9%-ийг ирээдүйн өв сангийн орлого 
  • 4.8%ийг тогтворжуулалтын сангийн орлого бүрдүүлсэн" гэв. 

Түүнчлэн татварын нийт орлого эхний гурван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 489 тэрбум төгрөгөөр өссөн. Энэхүү өсөлтөд,

  • НӨАТ- 259 тэрбум төгрөг
  • ОАТ-104 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. 

БИЧЛЭГ: 

 


Нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал ₮96 тэрбумд хүрчээ
2021-04-15 17:02:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ