Бямба, 2024-04-27
Ж.Ганбаатар: Нефть боловсруулах үйлдвэр 2025-2026 онд ашиглалтад орно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Нефть боловсруулах үйлдвэр 2025-2026 онд ашиглалтад орно. Ер нь бол хоолойгоор явуулна гэдэг шийдвэр гараад тендер зарлагдаад компани нь шалгарсан. Тодорхой зайнд халаах механизм хийх ёстой.

Манай газрын тос жаахан өтгөн талдаа гэдгийг гүйцэтгэх засаглал хэлдэг. Гэхдээ бид олон зүйлийг даван туулаад, хараат биш болоод, нефть боловсруулах үйлдвэртэй болох нь зөв гэж яамнаас үзэж байгаа" гэсэн юм. 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг Дотоодын цэргийн алба хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ. 


Ж.Ганбаатар: Нефть боловсруулах үйлдвэр 2025-2026 онд ашиглалтад орно
2023-01-19 13:01:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ