Даваа, 2024-05-06
АНУ “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх иргэдээ нүүлгэн шилжүүлжээ

Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх АНУ-ын 400 гаруй иргэнийг даваа гарагийн өглөө нүүлгэн шилжүүлсэн байна.
 
“Тэдгээр иргэний дундаас 44 хүний коронавирусний шинжилгээ эерэг гарсан” гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучигийн мэдээлснийг “The Washington Post” сонин иш татан уламжилжээ. “Коронавирусний халдвар авсан америкчууд Японы эмнэлэгт хүргэгдсэн бол нүүлгэн шилжүүлж буй иргэдийг 14 хоногийн турш хөл хорионд оруулна” гэж Э.Фаучи “CBS” сувагт мэдээлжээ.
 
Мөн Канад, Хонконг, Израилын Засгийн газар Япон руу тусгай нислэг үйлдэж, “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Уг хөлөг онгоцон дээр байсан 355 хүнээс коронавирусний халдвар илэрсэн бөгөөд одоогийн байдлаар хөлгийн тавцан дээр 3 мянга орчим хүн байгаа ажээ. 
 

АНУ “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх иргэдээ нүүлгэн шилжүүлжээ
2020-02-17 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0