Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ, НҮБХАС, Японы Жайка олон улсын байгууллага Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран "Эх баригч хүмүүнлэгийн элч" уриан дор зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Манай улсын эрүүл мэндийн салбарт 1127 эх баригч ажиллаж байгаагийн 39,6 хувь нь сумын ЭМТ болон сум дундын эмнэлэгт, 24,4 хувь нь нэгдсэн эмнэлэгт, дүүргийн ЭМТ, амаржих газарт, 15,3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байна.
Эх баригч нар нийт төрөлтийн 99,2 хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 300 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа юм.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлогын зорилтод тусгагдсан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эх баригчдын гүйцэтгэх үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх баригч мэргэжлийн үнэ цэн, бие даасан байдлыг хэрэгжүүлэх зорилгоор тус уулзалт, хэлэлцүүлгийг хийсэн нь онцлог боллоо.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд эх баригчид чиглэсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 5 чиглэл батлагдсан. Энэ хүрээнд 2023 оноос мэргэшүүлэх сургалт эхэлж, эх баригч нарыг эмнэл зүйн сургагч багш, чиглүүлэгч багшаар бэлтгэж байна.
Хэлэлцүүлгээр эх, хүүхдийн тусламж үйлчилгээ нь эх баригчийн ур чадвартай шууд хамааралтай учраас эх баригч мэргэжилтэнд цогц чадамжийг ээзэмшүүлж, хөгжүүлэх, мэргэжилдээ эзэн байж, үндэсний болон олон улсын түвшинд ажиллах бүрэн чадамжтай, биеэ даасан мэргэжилтэн бэлтгэхийн тулд “Эх баригчийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө-2030” төслийн хэлэлцүүлгийг 6 чиглэлээр зохион байгуулах шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
Эх сурвалж: ЭМЯ
| Эх баригч нарыг эмнэл зүйн сургагч болон чиглүүлэгч багшаар бэлтгэж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24