Баасан, 2024-04-26
Японд байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Гурван өдрийн турш ширүүн бороо орсон Японы баруун өмнөд хэсэгт орших Кюшю арал дээр 60 орчим хүн амиа алдаж, 16 хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж мужийн аврах алба мэдээлжээ.
 
Байгалийн гамшигт амиа алдсан хүмүүс бараг бүгд үер, хөрсний гулгалтад өртсөн байна. Одоогийн байдлаар хүчтэй аадар бороо Японы гол Хоншю арлын Нагано, Гифу мужууд руу шилжжээ. Эдгээр мужуудад үер, уулын нуралт үүсэх аюулын улмаас 54 мянга гаруй хүнд нүүхийг зөвлөсөн байна.
 
Орон нутгийн аврагчдад туслуулахаар 20 мянга орчим цэргийн албан хаагчийг гамшгийн бүс рүү илгээжээ.

Японд байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2020-07-08 12:55:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ