Баасан, 2024-04-26
Шинэ iwatch series 6 ковидыг илрүүлэх чадвартай

Өнгөрөгч мягмар гарагт Apple компаниас Apple Watch Series 6 ухаалаг бугуйн цагаа олон нийтэд танилцуулсан.
 
Apple Watch Series 6-д нэмэгдсэн цусан дахь хүчилтөрөгч хэмжигчийн тусламжтайгаар тухайн хүн коронавирусын халдвар авсан эсэхийг илрүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Коронавирусын халдвар авсан тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч эхлэхээс өмнө тухайн хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, амьсгал давхцаж эхлэдэг байна.
 
Адилхан үйлчилгээтэй хуруундаа зүүдэг цусан дахь хүчилтөрөгч хэмждэг эмнэлгийн төхөөрөмж нь 30-50 ам.долларын хооронд хэлбэлздэг бол шинэ Apple Watch Series 6 нь 400 ам.долларын үнэтэй. Хэдий үнийн хувьд хол зөрүүтэй боловч биедээ байнга зүүж явах боломжтойгоороо давуу талтай юм.
 
АНУ-ын Чикагод коронавирусээр эрчимт эмчилгээний тасагт байсан өвчтөнүүдийг гэртээ байх хугацаандаа цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ өглөө, оройд тогтмол шалгахыг зөвлөжээ. Хэрвээ цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 92 хувиас доош орвол эмнэлэгт эргэн хэвтэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Эрүүл хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь 95-100 хувьтай байдаг бөгөөд хэрвээ тус хувь 90-ээс доош орвол эрчимт эмчилгээний тасагт хэвтэх шаардлагатай болдог.
 
Гэхдээ коронавирус нь зөвхөн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулахаас гадна бусад эд эрхтэнд нөлөөлдөг учраас зөвхөн Apple Watch дангаараа халдварыг баттай илрүүлэхгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Шинэ iwatch series 6 ковидыг илрүүлэх чадвартай
2020-09-17 10:25:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ