Бямба, 2024-04-27
Бразилын Ерөнхийлөгч цар тахлаар 600 мянган иргэнээ хоморголон устгасан хэргээр ял авч болзошгүй

Бразилын конгрессын мөрдөн шалгах хороо Ерөнхийлөгч Жаир Болсонаро болон Засгийн газрын нэр бүхий албан тушаалтнууд сүргийн дархлаа тогтоохыг зорьсон нь хүн амын дунд үхлийн аюултай коронавирусийн халдвар тархах гол шалтгаан болсон гэж үзсэн байна.

Улмаар Жаир Болсонарогийн цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн бодлого Бразилын 600 мянга гаруй иргэн коронавирусийн халдвараар нас барах шалтгаан болсон гэжээ. Тиймээс Ерөнхийлөгч Жаир Болсонарод олон мянган иргэний амь насыг хоморголон устгасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татахыг шаардсан байна.

Мөрдөн шалгах хорооны баримт бичигт Жаир Болсонаро хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг өдөөн турхирсан, хууран мэхлэх замаар нэр хүнд, эд баялаг олж авсан, авлига болон мөнгө угаасан зэрэг 11 хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн Жаир Болсонарогаас гадна түүний гурван хүү, өмнөх болон одоогийн Засгийн газрын албан тушаалтан нийт 69 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахыг давхар шаардсан байна.

Бразилын Сенатын танхим лхагва гаригт нийт 1200 гаруй хуудас бүхий конгрессын мөрдөн шалгах хорооны баримт бичгийг албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэрэв Сенатын танхим мөрдөн шалгах хорооны баримт бичгийг баталсан тохиолдолд, хэргийг Ерөнхий прокурорт шилжүүлэх бөгөөд шүүхийн процесс 30 хоногийн дотор эхлэх аж.   

Баримт бичигт байгалийн жамаар сүргийн дархлаа тогтоох цар тахлын эсрэг Засгийн газрын "хайхрамжгүй" хандлага нь Бразилын хүн амын дунд халдвар голомтлон тархах тодорхой эрсдэлд хүргэсэн. Хууль ёсны дагуу ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн Холбооны Засгийн газар уг хандлагаараа Бразилын ард түмэн коронавирусийн халдвараар олноороо үхэлд хүрэхийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Жаир Болсонаро болон Бразилын Засгийн газрын зүгээс одоогоор энэ асуудалтай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Гэсэн ч Жаир Болсонаро өмнө нь түүний Засгийн газрын цар тахлын эсрэг бодлогыг буруутгаж, конгрессын хороо мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн явдлыг ирэх онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтсан улс төрийн зорилготой нэр хүндийг нь харлуулах явуулга гэж мэдэгдэж байв.

Гэвч Жаир Болсонарогийн Засгийн газар томоохон авлигын хэргүүдэд ороод байгаа бөгөөд эдгээрийн дунд “Covid-19”-ийн эсрэг эм болон вакциныг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, мөнгө угаасан гэх хэрэг багтаж байгаа юм. Тухайлбал, Бразилын Эрүүл мэндийн сайд асан Луис Анрике Мандетта өнгөрөгч тавдугаар сард “Covid-19”-ийн эсрэг hydroxychloroquine эмийг эмнэлзүйд батлах бодит үндэслэл байхгүй байгааг Засгийн газартаа эртнээс мэдээлж байсан боловч шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгож, өндөр үнээр худалдан авсан гэж мэдүүлсэн байдаг. 


Бразилын Ерөнхийлөгч цар тахлаар 600 мянган иргэнээ хоморголон устгасан хэргээр ял авч болзошгүй
2021-10-20 14:13:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 19
  • 0
  • 3
  • 0
  • 2
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-31 15:42:41
    Зочин: Манай төр засгийн нөхдийг ч гэсэн энэ асуудлаар шүүх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-28 23:10:43
    ?????: Фүүк амбантангууд араас нь шийтгэгдэнэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-27 22:01:00
    ???????: ФҮҮК новш ч гэсэн ард түмнээ устгалд оруулах ХКНын даалгавар гүйцэтгэгч...удахгүй ял авна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-27 22:00:59
    ???????: ФҮҮК новш ч гэсэн ард түмнээ устгалд оруулах ХКНын даалгавар гүйцэтгэгч...удахгүй ял авна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-27 22:00:49
    ???????: ФҮҮК новш ч гэсэн ард түмнээ устгалд оруулах ХКНын даалгавар гүйцэтгэгч...удахгүй ял авна
Шинэ мэдээ