Бямба, 2024-04-27
НАТО Оростой шууд сөргөлдөхөд бэлэн

НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр тус эвсэл Оростой шууд сөргөлдөхөд бэлэн байна гэж мэдэгджээ.  Португалийн олон нийтийн телевиз "RTP" сувагт өгсөн ярилцлагадаа Роб Бауэр НАТО нь Оростой шууд сөргөлдөхөд бэлэн байгаа бөгөөд дахин зэвсэглэх нь эвслийн нэн тэргүүний зорилт гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн тус байгууллага цэргийн санаачилгын монополь байдлаа алдсан гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна.

Мадридад өнгөрсөн онд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд явуулж буй Оросын үйл ажиллагааны хариуд Болгар, Унгар, Румын, Словак зэрэг орнуудад олон үндэстэн дамнасан дөрвөн бүлэглэл нэмж байгуулахаар болсон тухай Бауэр ярилцлагадаа дурджээ. 

"Энэ бол Оросын хувьд маш чухал сануулга. Тэд НАТО-той шууд сөргөлдөхөөр шийдсэн бол бид бэлэн байна. Энэ бол улаан шугам. Хэрэв улаан шугам байгаа бол оросууд бидний хил хязгаарыг давж байна" гэж тэрбээр ярьсан байна. Бауэр НАТО-гийн орнууд иргэний аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг цэргийн хэрэгцээнд нийцүүлэх ёстой гэж хэлээд "энхийн цагт дайны эдийн засаг"-ын санааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, "Оросын стратегийн зорилтууд Украинаар зогсохгүй,  хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийг буцаан авахыг хүсч байна гэж үзэж байна" гэв.

Орос, Украины дайн даамжрахаас НАТО эмээж байна уу гэсэн асуултад Бауэр хариулахдаа, "Оросын түрэмгийллийн эхлэл нь хурцадмал шинж чанартай байсан ч Украин өөрийн зүй ёсоор харьяалагддаг газар нутгаа эргүүлэн авах хүсэлтэй байгаа нь хурцадмал байдал биш юм. Хэрэв оросууд өнөөдөр дайнаа зогсоовол хурцадмал байдал байхгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYNSKA PRAVDA


НАТО Оростой шууд сөргөлдөхөд бэлэн
2023-01-30 12:04:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ