Бямба, 2024-04-27
Марко Ройс ЖДҮ-г дэмжив

ХБНГУ-ын шигшээ болон Дортмунд хотын “Боруссия” багийн довтлогч Марко Ройс эхнэрийнхээ хамт нэгэн хүмүүнлэгийн ажлыг эхлүүлсэн байна.
 
#HelpYourHometown (Төрөлх хотдоо тусла) нэртэй энэхүү кампанит ажил нь жижиг болон дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих аж. Уг кампанит ажлынхаа хүрээнд Ройс гэр бүлийнхээ өмнөөс Дортмунд хотын жижиг бизнест зориулан 500 мянган еврог хандивлажээ.
 
 
“Он удаан жилийн турш оршин тогтнож буй үсчин, цайны газар, өрхийн жижиг үйлдвэрүүд коронавируст цар тахлаас үүдсэн энэ хүнд цаг үеийг давж гарна гэдэг бэрх шүү дээ. Гэхдээ ийм л жижигхэн цайны газар, дэлгүүр, хоршоод хот болгоныг өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй харагдуулдаг билээ.
 
Бие биенээ дэмжиж, хамтдаа энэ хүнд үеийг давцгаая. Коронавирус нь бидэнд нийгмээрээ эвлэлдэн нэгдэх боломжийг олгож байна. Төрөлх хотоо дэмжих хүсэлтэй бусад хүмүүсийг бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж герман залуу инстаграм хуудсандаа уриалжээ.

Марко Ройс ЖДҮ-г дэмжив
2020-03-30 12:28:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ