Ням, 2024-04-28
Дуэйн Уэйд, Аарон Гордонтой “тулна”

Өнгөрсөн улиралд зодог тайлсан “Майами Хит”-ийн од тоглогч асан Дуэйн Уэйд багийнхаа анд Юдонис Хаслемтай утсаар ярих үеэрээ энэ долоо хоногоос “Орландо Мэжик”-ийн довтлогч Аарон Гордонтой видео дуудлага хийн Бүх оддын тоглолтын үеэр зохион байгуулагдсан тохолтын тэмцээний талаар ярилцах болно гэдгээ хэлжээ.
 
Чикаго хотноо энэ оны хоёрдугаар сард зохион байгуулагдсан ҮСБХ-ны Бүх оддын тоглолтын үеэр зохион байгуулдаг уламжлалт тохолтын тэмцээнийг шүүсэн таван шүүгчийн нэг нь Уэйд байсан билээ.
 
Сүүлийн шатанд шалгаран үлдэж тэнцүүхэн өрсөлдсөн Аарон Гордон болон “Майами”-гийн Деррик Жонс нарт шүүгчид ижил оноо өгсөөр хоёуланг нь ялагчаар тодруулахаар хоорондоо тохиролцсон байсан ч сүүлийн мөчид Уэйд бусдыгаа “мурьж” нэг багийнхаа андыг ялагч болгосон.
 

Дуэйн Уэйд, Аарон Гордонтой “тулна”
2020-04-06 15:10:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ