Бямба, 2024-04-27
Хакүхо М.Даваажаргал энэ сарын тэмцээнд зодоглохгүй

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо энэ сарын тэмцээнийг өнжихөөр болжээ. Учир нь гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон байна. Миягино дэвжээнээс Сүмо бөхийн холбоонд “Ёкозүна Хакүхо баруун өвдөгний мэс засал, мэс заслын дараах цус багадалт гэсэн оноштойгоор 14 хоногийн эмчилгээ шаардлагатай боллоо” гэсэн акт гаргаж өгсөн гэнэ.

Хакүхо долоодугаар сарын тэмцээнд баруун өвдгөө гэмтээж, наймдугаар сард хагалгаанд орсон билээ. Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама “Аваргууд зодоглохгүй нь тун харамсалтай. Гэхдээ гэмтэлтэй байгаа учир ямар ч арга алга. Тэд өөрсдөө хүслээрээ тэмцээнд зодоглоогүй хэрэг биш. Нэгдүгээр сарын тэмцээнд эрүүл энх барилдахад болно” гэж мэдэгджээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn


Хакүхо М.Даваажаргал энэ сарын тэмцээнд зодоглохгүй
2020-11-06 16:09:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ