Бямба, 2024-04-27
МБХ: Э.Цэндбаатар тэмцээндээ ирээгүй тул О.Тулга ДАШТ-д оролцохоор боллоо

МУГТ Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр ДАШТ-ий 60 кг жингийн сорил тулаанаа хийхээр болсон билээ. Тэгвэл Э.Цэндбаатар товлосон цагтаа ирж, жингээ шалгуулаагүйн улмаас тоглолт цуцлагдсан бөгөөд ДАШТ-ий 60 кг жинд тамирчин О.Тулга Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо. 

Тодруулбал, ОУБХ-ны дүрмээр тухайн тамирчин эхэлж эмнэлгийн үзлэгт орж, үүний дараа жингээ шалгуулах юм. Ингэснээр тамирчдыг тэмцээнд оролцох эсэхийг шийддэг бөгөөд тамирчид 08:00 цагт жингээ шалгуулах ёстой байсан юм. Тэгвэл О.Тулга цагтаа ирж эрүүл мэдийн үзлэгтээ орж, жингээ шалгуулсан бол Э.Цэндбаатар тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байна. Ингэснээр О.Тулга ДАШТ-ий 60 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.

Түүнчлэн өнөөдрийн сорил тулааны шүүгч Ц.Батнасан Э.Цэндбаатарын багш "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" хэмээн мессеж үлдээсэн гэдгийг хэллээ. 


МБХ: Э.Цэндбаатар тэмцээндээ ирээгүй тул О.Тулга ДАШТ-д оролцохоор боллоо
2021-10-03 19:46:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ