Баасан, 2024-04-26
Сумын цолтны ёс зүйгүй үйлдэлд ямар хариуцлага тооцохыг баасан гарагт шийднэ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаан өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд болсон.

Барилдааны хоёрын давааны үеэр залуу бөх өрсөлдөгчөө унагасны дараа толгой руу нь цохиж буй бичлэг цахим сүлжээгээр тархсан.

Ёс зүйгүй үйлдэл гаргасан бөх нь Ховд аймгийн харьяат сумын цолтон н.Мөнх-Эрдэнэ бөгөөд холбооноос ямар хариуцлага тооцох талаар тодруулахад “МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурал ирэх баасан гарагт болох бөгөөд дүрмийн заалтуудыг үндэслэн гаргасан үйлдэлд нь шийдвэр гаргана” гэв.

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 544 бөх барилдсанаас “Хантайшир” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Энхжаргалын Дашдэмбэрэл анх удаа түрүүлсэн юм.


Сумын цолтны ёс зүйгүй үйлдэлд ямар хариуцлага тооцохыг баасан гарагт шийднэ
2023-01-10 09:05:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ