Баасан, 2024-04-26
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинээр эмнэлэг нээгдэж буй нь сайхан байна. Улсын хувьсгалын 99 жилийн ойн өмнө ард иргэддээ сайхан бэлэг барьж байна гэж бодож байна.

Монгол Улсын хүн ам 30 гаруй жилийн өмнө хоёр сая байсан бол одоо гурван сая гаруй болсон байна. Манай улсын төрөөс Эх нялхсын төвийг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийг хүртэл түүнтэй дүйцэхүйц барилга байгууламж баригдаагүй юм. Тэгвэл өнөөдөр бид монголынхоо эх, үрс, ард түмнийхээ эрүүл мэндэд зориулж энэ сайхан барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын суурь 2010 онд тавигдсан. Түүнээс хойш хөрөнгө, санхүү зэрэг олон гачаалын улмаас баригдаж чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Аливаа ажлыг хийхэд сэтгэл байвал болдог юм байна гэдгийг бид харж байна. 2018 онд энэ барилгыг барьж дуусгах чиглэлээр үүрэг чиглэл гаргасан. Эрүүл мэндийн яам, НЗДТГ хамтран тууштай зүтгэж, сэтгэл гарган ажилласны үр дүн гарч байна. Хоёр жил гаруйн хугацаанд тус барилгыг барьж ашиглалтад орууллаа. Цаг хугацаанд нь барьсан хамт олонд талархал илэрхийлье.

Тус барилга нь 34.200 м талбайтай. 880 өрөө, 700 гаруй эмч ажилтан, 300 ортой ажиллах хүчин чадалтай эмнэлэг юм. Шаардлагатай тохиолдолд 1000-1500 ор дэлгэх бүрэн боломжтой. Мөн төрөх эмэгтэйчүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Жилд 10 мянга гаруй эх төрж, нийтдээ 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Эх хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдэж байна гэж Монгол Улсын Засгийн газраас үзэж байна. Энэ ажилд их ач холбогдол өгч ажилласан хүмүүст дахин талархал илэрхийлье хэмээн тус эмнэлгийн нээлтийг хийснийг албан ёсоор мэдэгдэв


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо
2020-07-06 11:25:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ