Баасан, 2024-04-26
“МОНОС” Эмийн сангийн хууль бус үйлдэлд торгуул ноогдуулжээ

“Монос-Улаанбаатар” ХХК нь гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн  үед амны хаалтынхаа борлуулалтыг хязгаарласан нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, амны хаалтын зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн байна. 
 
Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явуулж  “Монос- Метромалл”  салбарт уг зөрчил гарсныг илрүүлсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан “Монос-Улаанбаатар” ХХК-д тухайн бараа бүтээгдэхүүн болох амны хаалтын өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх  6,066,192 төгрөгөөр торгосон байдаг
 
Харин  уг шийдвэрийг “Монос -Улаанбаатар” ХХК  хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсаныг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдаанаар энэ сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан торгуулийг хэвээр үлдээлээ.

“МОНОС” Эмийн сангийн хууль бус үйлдэлд торгуул ноогдуулжээ
2020-09-30 14:40:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ