Баасан, 2024-04-26
“Шүд” төслийг боловсруулж байна

Хүн амын дунд шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бий болгох, эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлэх “Шүд” төслийг боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн А/124 дүгээр тушаалаар байгуулж, төслийг боловсруулж байна.

Нүүр ам судлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ” 01 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах саналыг боловсруулсан.

1.Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, тухайн шүдний бүрэн эмчилгээ,

2.Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, шүдний өнгөр тодорхойлох, цоорлоос хамгаалах ломбо болон бүх төрлийн түрхлэгийн зардал,

3.Хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний зардлыг нэг хүүхдэд жилд 2 удаа ЭМДСангаас санхүүжүүлэх,

4.Анхан шатны эрүүл мэндийн байгууллага тухайн тусламжийг магадлан итгэмжлэлээс үл хамаан хувийн хэвшлийн чадамж бүхий эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хийхээр тусгажээ 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Шүд” төслийг боловсруулж байна
2023-05-04 09:53:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ