Баасан, 2024-04-26
Кофе үүссэн түүх

МЭ 850 анх кофены жимс байдгийг мэдэв. Этиопын малчин Калди анх ямаа тус нутгийн бутны улаан жимсийг идсэний дараа эрч хүч ордгийг ажигласан домог байдаг. Тэгээд өөр дээрээ туршин таатай байдлыг мэдэрч эхэлжээ.
МЭ 1100 анхны кофены модыг Арабын хойгт тарьсан. Арабчууд анх кофег хуурч, буцалгаж ургамлаас гаргаж авсан "кахва" хэмээх ундаа хийжээ.
1475 Константинополь-д дэлхийн анхны кофены дэлгүүр нээгдсэн. Үүнийг даган 1554 онд дахин хоёр дэлгүүр нээгдсэн.
1600 Венецийн боомтоор дамжин Европт орж ирсэн. 1654 онд Италид анхны кофены дэлгүүр байгуулагдав.
1607 Жеймстауны Виржиниаг үндэслэгч ахмад Жон Смит кофег шинэ ертөнцөд танилцуулсан. Канадын зарим түүхчид Канадуудыг суурьшихаас өмнө ирсэн гэж үздэг.
1652 Англид анхны кофехаус нээгдэв. Кофехаусыг "нэг центийн сургууль" гэж нэрлэдэг байжээ. /орох болон нэг аяга кофенд нэг центийн зоос төлдөг байв/. Эдвард Лоёдын кофехаус 1688 онд нээгдсэн. Энэ нь эцэстээ дэлхийн хамгийн нэртэй даатгалын компани Лондонгийн Лоёд болсон байна.
1672 Анхны Парисын кафе кофены үйлчилгээ үзүүлэхээр нээгдлээ. 1713 онд 14-р Кин Луизад кофены модыг бэлэглэсэн ба түүний ордонд анх элсэн чихэрийг нэмэгдэл болгон хэрэглэсэн гэцгээдэг.
1683 Виеннад /Австрийн нийслэл /анх кофехаус нээгдсэн. Туркчууд дайнд ялагдахдаа шуудайтай кофенуудаа орхисон.
1690 Голландчууд кофег арилжаа наймаанд зориулан тээвэрлэх болон тариалахад анхдагч болсон. Кофег арабын боомт Мочагаас Шри Ланк болон Зүүн Европ руу тариалахын тулд хулгайгаар хил дамнуулсан.
1721 Анхны кофе хаус Берлинд нээгдсэн.
1723 Кофены ургамалыг Америкт тариалахаар нэвтрүүлэв. Францын усан цэргийн офицер Габрел Де Клю Мартиник-т үрслэгч тээвэрлэсэн. 1777 он гэхэд тэр арал дээр 1920 сая кофены ургамлыг тариалсан байлаа.
1727 Бразилийн кофены аж үйлдвэр Парисын хилээр нууцаар давуулсан кофены үрслэгчээр үйл ажиллагааныхаа эхлэлийг тавив.
1750 Европын анхны кофехаус Гресо Кафе Ромд нээгдэв. 1763 он гэхэд Винецид 2000 гаруй кофены дэлгүүр нээгдсэн байна.
1822 Анхны эспрессо машиныг францад бүтээсэн.
1885 Байгалийн хий болон халуун уур хэрэглэх нь кофег хуурах түгээмэл арга болсон.
1900 Kaffeeklatsch гэдэг кофе Германд түгээмэл болсон.
1905 Анхны арилжааны эспрессо машиныг Италид үйлдвэрлэв.
1908 Дэлхийн анхны дусаадаг кофены машин бүтээв. Мелитта Бенц уудаг цаас хийснээр шүүлтүүр хийсэн.
1933 Др.Эрнест Или анхны автомат эспрессо машиныг бий болгожээ.
1938 Бразилийн засгийн газрын тусламжтайгаар Нестл компани нэг удаагийн ууттай Нескафег гаргасан.
1945 Ачиллес Гагиа эспрессо машиныг кремний зузаан давхарга гаргахын тулд өндөр даралтын хавхлагатай болгон сайжруулсан.
1991 Канадад байгуулагдсан эспрессо үйлчилгээний сүлжээ Кариссими Кафе нь Италийн Бергамодахь Франко Кариссимид /тоног төхөөрөмж үйлдвэрлэгч /зочилсны дараагаар нэгэн загвар гаргасан. Харин энэ нь Канад дахь хамгийн түргэн өсөлттэй бие даасан супер автомат машины ханган нийлүүлэгчийн сүлжээ болжээ.
1995 Кофе нь хамгийн түгээмэл ундаа болсон бөгөөд нэг жилд уух кофены хэмжээ нь 400 тэрбум аягаас давж байна. Энэ бол дэлхийд тосны дараа орох хамгийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн юм.
Эх сурвалж http://www.info.mn

Кофе үүссэн түүх
2020-09-29 13:39:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 1
  • 0
  • 5
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ