Баасан, 2024-04-26
“Фауст” өнөөдрөөс эхлэн тоглогдоно

   "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулж, өнөөдөр болох нээлтээ И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх гэж байна.  
 
Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж. ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн юм.
 
Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийг энэ сарын 8 хүртэл “Корпорэйт” зочид буудлын тоглолтын их танхимд үзэгчдэд хүргэх гэж байна.
 
“Фауст” жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тоглоно.
 

“Фауст” өнөөдрөөс эхлэн тоглогдоно
2020-11-06 11:51:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ