Бямба, 2024-04-27
Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдлаа

  Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 28-н буюу өчигдөр 07.50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум хоёрдугаар багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Тиймээс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдлаа
2020-10-29 16:02:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ