Баасан, 2024-04-26
Орхон аймагт 4 хүүхэд, насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс вирус илэрсэн

Орхон аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

11-р сарын 18-ны шинжилгээгээр 13 хүний шинжилгээнд вирус илэрлээ. Тодруулбал, 6-12 насны 4 хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт 3 хоногийн хугацаанд 1600 гаруй сорьж авчээ.

Дөрвөн хүүхэд сургуульд сурдаг  учраас анги танхим, багш нарыг тодорхойлох, 11 сарын 7-нд нэг хүүхэд Өргөө кино театрт кино үзсэн, зарим хүмүүс худалдаа үйлчилгээний төвүүдээр  явсан мэдээлэлтэй байгаа учраас тандалт судалгаа хийж байна гэлээ. Батлагдсан тохиолдлуудаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүнийг сэжигтэй, хавьтал гэж үзсэн учраас гэрт нь тусгаарласан байна. 

Одоогоор 387 сорьцыг аваад ХӨСҮТ рүү явуулж байна.


Орхон аймагт 4 хүүхэд, насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс вирус илэрсэн
2020-11-19 12:11:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ