Баасан, 2024-04-26
VIII-р хорооны Нарлаг хэсэгт сагсан бөмбөгийн иж бүрэн талбай байгуулахаар төлөвлөгджээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо.
 
 
Налайх дүүргийн 8 дугаар хороонд 1465 өрхийн 5305 хүн оршин суудаг. Тус дүүрэгт өнгөрсөн жилүүдэд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг баригдаж, ашиглалтад оржээ. Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн гадна засвар, автомашины зогсоол хийгдсэн. “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн хашаанд хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Мөн 58-61 дүгээр байрны дунд иж бүрэн тоглоомын талбай баригдаж, 48-67 дугаар байрны дулааны шугам сүлжээ солигдож байгаа гээд олон бүтээн байгуулалтын их ажил өрнөжээ. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжихэд онцгой дэмжлэг үзүүлж, сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж бодит ажил болгосон хотын Захирагч С.Амарсайханд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид талархаж явдгаа илэрхийлээд “Хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа сэтгэлтэй ханддаг зан чанар тань та бүхнийг ирээдүйн сайн төрийн түшээ болгох байх аа” гэж ерөөгөөд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.
 
Ирэх жилүүдэд 8 дугаар хороонд Нарлаг, Наадмын үлдсэн хэсгийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох, Онцгой байдлын хэлтсээс 51 дүгээр байх хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэхээр тусгагджээ. Автобусны эцсийн зогсоолд цахилгаан автобусны цэнэглэх станц баригдана. Нарлаг хэсгийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийгдэнэ. Мөн Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулна гээд олон бодитой бүтээн байгуулалтын ажлууд өрнөхөөр төлөвлөгдсөн байна. Нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Иргэдийг ажилтай, орлоготой байлгахад онцгой анхаарч ажлын байрыг нэмэгдүүлж ажиллана. Мөн Төрийн албаны дээд, дунд, доод шатанд байдаг хүнд сурталыг арилгахад бүхий л талаар анхаарна. Түүнчлэн “Хорт хавдаргүй хот” болох ажлыг зөвхөн нийслэл төдийгүй улсын хэмжээнд болгох зорилт тавьж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад хичээж ажиллах болно” гэдгээ иргэд, сонгогчиддоо дуулгасан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Манай намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүний хөгжлийг чухалчилсан. Бид хүн төвтэй хөгжлийг бүтээж, олон улсад өрсөлдөх чадвартай улс болно. Өнгөрсөн жилүүд Налайх дүүрэг төдийгүй алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт өрнөсөн он жил байлаа. Энэ бүхнийг бид хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэж хийж, бүтээсэн” гэдгийг онцолж хэлэв. Уулзалтын төгсгөлд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлаа, хамтдаа үргэлжлүүлээрэй гэсэн их итгэлийг хүлээлгээд багаар нь дэмжиж УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ дуу нэгтэйгээр илэрхийлсэн юм. 

 


VIII-р хорооны Нарлаг хэсэгт сагсан бөмбөгийн иж бүрэн талбай байгуулахаар төлөвлөгджээ
2020-06-08 10:13:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ