Бямба, 2024-04-27
Автобус суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж, хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан авто осол энэ сарын 13-нд гарлаа. 
Хэргийн газар Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой явж явсан “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Үүний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай, эмэгтэй О, 39 настай, эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгч, хэргийг шалгаж эхэлжээ. 

Автобус суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн нас баржээ
2020-05-14 09:30:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ