Лхагва, 2024-05-08
Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жилийн ял оноов

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох ял оногдуулах шүүх хуралдаан нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэн зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах, зургаан жил хорих ял оноолоо. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарт түүнтэй адил ял оноов.Д.Түвшинжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, таван жил хорих ял оноолоо. Түүнчлэн Д.Ганбатын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жил хорих ял оноож байгааг шүүгч танилцуулав. 


Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жилийн ял оноов
2020-07-06 12:52:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ