Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
Тав дахь удаагийн бүрэн эрхээ эхлүүлж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх арга хэмжээ болж өнгөрлөө. Тэрбээр "ОХУ-ын Төр, засаг зөв замналаараа явж буйг ард түмний дэмжлэг батлан харууллаа. Одоогийн хүнд бэрх цаг үед энэ бол тун чухал зүйл. ОХУ барууны орнуудтай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй ч зөвхөн хэн хэнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэсэн, эрх тэгш нөхцөлд хэлэлцээ хийнэ" гэж онцолсон байна.
Ерөнхийлөгч Владимир Путин ирэх зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын Төрийн эрхийг барина. Өдгөө 71 настай тэрбээр Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Иосиф Сталинаас хойш хамгийн удаан хугацаанд Төр барих удирдагч болж байгаа юм.
Тангараг өргөх ёслолын өмнөх өдөр Владимир Путин цөмийн зэвсгийн тактикийн сургуулилалт зохион байгуулах тушаалыг зэвсэгт хүчиндээ өгөөд байсан бөгөөд ОХУ-ын зүгээс барууны удирдагчдын мэдэгдлийг "өдөөн хатгасан" гэж үзэж, ийм хариу арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал: Франц улс Украинд цэрэг илгээх, мөн Их Британи зэвсэг нийлүүлэх талаар яригдаж буй нь харилцааг улам хурцатгаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн алба мэдээлжээ.
Владимир Путин тангараг өргөснийхөө дараах эхний айлчлалаа ирэх долоо хоногт БНХАУ-д хийх гэж байгаа нь хоёр улсын харилцаа чухал ач холбогдолтойг харуулж байна. АНУ болон “Их 7”-ийн бүлгийн орнуудын ОХУ-д тавьсан хоригийн нөлөөллийг сулруулахад БНХАУ ОХУ-д багагүй дэм болж байгаа аж.
Үүнээс гадна ОХУ ирэх аравдугаар сард BRICS-ийн чуулганыг зохион байгуулна. Ерөнхийлөгч Владимир Путины хувьд улс орнуудыг өөрсдийн мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглаж, ам.долларын хүчийг сулруулахыг уриалж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“ОХУ-ыг найдвартай, үнэнч түнш гэж хардаг бүх улс орнуудтай бид сайн харилцааг хөгжүүлэхэд нээлттэй байсаар ирсэн, нээлттэй байх ч болно. Үнэн хэрэгтээ дэлхийн дийлэнх улс орнуудтай бид хэдийгээс ийм харилцаатай байсан. Бид барууныхантай хэлэлцээ хийхээс татгалздаггүй. Түрэмгийллийн бодлого баримталж, манай улсад урт удаан хугацааны дарамт үзүүлэх эсвэл ОХУ-ын хөгжил цэцэглэлтийг цааш өргөжүүлэх санаачилга гаргаж, хамтын ажиллагаа энх тайванч замыг сонгох эсэх нь тэдний гарт байна” гэж мэдэгдлээ.
Х.Солонго
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31