Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.
Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд долоон тамирчинаа илгээж байсан бөгөөд түүнээс хойш манай улсын ширэн ширэн бээлийтнүүд олимпын 10 наадамд оролцож буй билээ.
Зуны олимпын наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
| Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24