Баасан, 2024-03-29
Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж байна. 2.4 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний долоо дахь өдрийн тулаанууд өчигдөр/2023.03.22/ боллоо.

Энэ өдөр Азийн аваргын хүрэл медальт Л.Алтанцэцэг 48 кг-ын хагас шигшээд Узбекистаны Фарзона Фозиловатай учраа таарч өрсөлдөгчөө 5:0-ээр буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Өдгөө 28 настай тэрбээр ийнхүү ДАШТ-д тав дахь удаагаа оролцож, дэлхийн медальтан болсон бөгөөд өнөөдөр хагас шигшээд Мароккогийн Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын ялсантай нь тоглоно.

Мөн 54 кг-ын жинд М.Энхжаргал хагас шигшээд Италийн Олена Савчуктай учраа таарч, өрсөлдөгчөө 5:0 гэсэн харьцаатай дийлжээ. Ийнхүү Л.Алтанцэцэг болон М.Энхжаргал нар Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болж буй хоёр, гурав дахь тамирчин болж байна. Тэднээс өмнө гавьяат тамирчин М.Нандинцэцэг 2018 онд мөн л Шинэ Делигийн рингнээс анхны медалийг авчирч байсан юм.


Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ
2023-03-23 14:01:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0