Бямба, 2024-04-20
Үндэсний шигшээ багийн охид хэсгийн эхний оноогоо авлаа

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны “D” хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийлээ. Тоглолт Тайландын Чонбури цэнгэлдэхэд болсон юм.

Тус тоглолт эхлээд хоёр дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа тооны харьцааг нээж манай шигшээ баг тэргүүлж эхлэв. Харин Сингапурын шигшээ багаас 42' Danielle Tan Liern гоол оруулж тэнцүүлснээр эхний үе 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөв.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд манай шигшээ баг С.Золзаяа, М.Халиут нар солилцоогоор орж ирж анх удаагаа үндэсний шигшээ багтаа тун сайн тоглолт үзүүлэв.

Сингапур улсын шигшээ багийн довтолгоонууд үр дүнгээ өгч 79' Nur Izzatai Rosni гоол оруулж 2-1 харьцаатай Сингапурын шигшээ баг тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагт Н.Намуунаа гоол оруулж, үндэсний шигшээ баг хэсгийн эхний оноогоо авсан юм.

Ингэснээр манай шигшээ багийн охид олимпын эрхийн төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хоёуланд нь оноо авсан гэдэг үзүүлэлт гаргаж байна.

Дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 7-нд бөгөөд талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно. Тоглолт Улаанбаатар хотын цагаар 18.00 цагаас болно.


Үндэсний шигшээ багийн охид хэсгийн эхний оноогоо авлаа
2023-04-05 12:36:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0