Пүрэв, 2024-04-25
Х.МӨНХ-ЭРДЭНЭ: Аялал жуулчлал “Ширэнгэн ой”-н хуулиар зохицуулагддаг байсныг цэгцлэх цаг болсон

хоорондоо өрсөлдөж тэмцэлдэж байх зуур хөрш Киргиз улс маш том өрсөлдөгч улс болно. Бид нүүдлийн ахуй соёлыг тээж яваа ганц улс атал энэ өв соёлоо олон улсад таниулж чадалгүй хөрш улс орнууддаа алдах эрсдэл маш их байна. -Жишээ нь, дэлхий биднийг “Чингис хаан”-аар л төсөөлж, наадам болохоор санаж, намраар мартдаг нь гашуун үнэн шүү дээ. Тэгвэл Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр бид түүхээ эдээ яаж эргэлтэд оруулах юм? -Сүүлийн 30 жил аялал жуулчлалын салбар Ширэнгэн ойн хуулиар буюу зэрлэг байлаа. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй. Энэ нь хязгаарлана гэсэн үг биш. Хүн бүр энэ салбарт бизнес эрхлэх эрх чөлөөтэй. Гэхдээ дүрмийн дагуу л бид тоглох ёстой, дүрмээ батлах хэрэгтэй. Тэгэхээр Аялал жуулчлалын тухай хууль нь энэ тоглоомын дүрэм нь гэсэн үг. Хамгийн гол нь, бид маркетинг хийх хэрэгтэй. Монгол Улс зуны гурван сард л жуулчдыг татдаг. Аялал жуулчлалын улиралтай. Үүнийг уртасгах талаар бид маш олон ажил хийх хэрэгтэй. Гадаадын иргэд Монголын өвлийн тухай маш буруу ойлголттой байдаг. Монгол маш хүйтэн, аялах боломжгүй улс гэдэг. Үүнийг л бодлогоор хэвшмэл ойлголтыг өөрчлөх ёстой. Ердөө ганц хоёрхон компани “Монголын өвөл гоё шүү дээ”, “Монгол сайхан улс” гэж хэлээд болдоггүй. Нэгдсэн бодлогоор л маркетинг хийх ёстой. -Маркетинг чухал ч өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Монголд өвлийн аялал жуулчлал үндсэндээ орхигдсон шүү дээ? -Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна. Дулаан уур амьсгалтай, цас ордоггүй улс орнуудтай харьцуулахад манай улс хүйтэн жавар, цас, мөсөн хотхон зэргээр жуулчдын анхаарлыг татах хэрэгтэй. Яагаад өвөл нь шинэ жилээ жуулчид монголд тэмдэглэж болохгүй гэж. Мөс урлаачдыг дэмжиж болно. Тэдэнд зориулсан мөсөн хотхон яагаад байгуулж болохгүй гэж. Монголд ур чадвартай хүмүүс нь байгаа ч хөрөнгөө санхүүгийн дэмжлэг дутагдаж байдаг. -Таны хэлсэнчлэн аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө Монголд биш тухайн улсад л эргэлддэг нь үнэн. Энэ тухай салбарын сайд ч хэлж байсан удаатай. Жишээ нь, Солонгос эзэнтэй аялал жуулчлалын компаниар зөвхөн БНСУ-ын иргэд үйлчлүүлдэг гэх юм билээ. Мөнгө нь энд биш тэнд шингэдэг. Үүнийг мөн хуулиар хязгаарлах тухай Х.Нямбаатар сайд хэлж байсан. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчдын асуудал ч хөндөгдөж байх шиг? -Энэ талаар маш их ярьсан .Гадаад эзэнтэй компани Монголд орж ирэхдээ, тэр дундаа солонгосчууд солонгос буудалд бууж, солонгос хоолоо идэж, солонгос жолоочтой аялж байгаад л буцаад явчихдаг. Монголд ямар орлого үлдсэн нь тодорхой бус байгаа юм. Тиймээс энийг хязгаарлах үүднээс тусгай зөвшөөрөл гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хүмүүс тусгай зөвшөөрлийн тухай буруугаар ойлгож байх шиг. Энэ бол монголчуудад нээлттэй, шаардлага нь өөрчлөгдөөгүй хэвээрээ. Харин гаднын талд бага зэрэг хаалттай заалт байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоодын бизнес эрхлэгчдийг илүүтэй дэмжинэ гэсэн үг. Нөгөөтээгүүр, гадаадын хөрөнгө оруулагчдын асуудал. Та бүхэн Тэрэлжийг хар. Замбараагүй газар олгосноос болж уулын ам бүрд л бааз байна. Жуулчид очиход маш бэрх боллоо. Байгалийн онгон дагшин байдал алдагдсан. Энэ мэтчилэн аялал жуулчлалын бүсүүдэд замбараагүй газар олгосон нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй болж байгаа. Тиймээс бид Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улсын аялал жуулчлалын бүс гэсэн заалтыг тусгасан. Үүнд, улс тухайн аялал жуулчлалыг хөгжүүлэх газрыг эзэмшиж, гадаадын хөрөнгө оруулалтыг дүрэм журмын дагуу татна. Замбараагүй газар олголтыг хязгаарлаж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирснийг хамгаалах заалт юм. Гэтэл бид хэчнээн тэрбум ам.доллароор хөрөнгө оруулсан гаднын компани том бааз байгуулсан байхад дэргэд нь баахан жижиг гэр, бааз барьж болохгүй шүү дээ. Энэ тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэсэн үг.
Х.МӨНХ-ЭРДЭНЭ: Аялал жуулчлал “Ширэнгэн ой”-н хуулиар зохицуулагддаг байсныг цэгцлэх цаг болсон
2022-12-02 13:15:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0