Ням, 2024-11-24
С.Энхтайван: Урмын үгэнд харам биш байхыг хичээдэг

“Хувилбартай асуулт” булангийн энэ удаагийн зочноор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн Биеийн тамирын офицер дэд хурандаа Сумъяагийн Энхтайваныг урилаа. Зэвсэгт хүчнийхэн тэр дундаа цэрэгжлийн спортоор хичээллэдэг хэн бүхэнд гүйцэтгэж буй үүрэг, харилцаа хандлагаараа танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн офицерын нэг яах аргагүй тэр мөн билээ.

 
Та ямар улиралд төрсөн бэ?  
 
-Жавар тачигнасан өвлийн улиралд төрсөн. Өөрөө ч өвлийн улиралдаа дуртай. 
 
Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал...  
 
-Хүүхэд насны дурсамж бүхэн хамгийн гэгээлэг нь байдаг шүү дээ. Бусад олон аавын хөвгүүдийн адил баярлаж хөөрч тоглож өсжээ. Санаанаас гардаггүй дурсамж гэвэл цуг суудаг хүүхэд минь надаас хуулаад онц, харин би өөрөө сайн аваад байснаа л гайхаад байдаг байж билээ. Багшдаа ямар найзыгаа надаас хуулсан гэж хэлэлтэй биш. Хэлж чаддаггүй, тэгснээ сэтгэл дотроо бяцхан гомдоно. Ямар сайндаа аав, ээжээсээ “Малчны хүүхэд онц сурч болдоггүй юм уу” гэж хүртэл асууж байсныг минь хожим хойно хуучилж байлаа. Бас тэр сургуулийнхаа конкурсээр унаснаа мартдаггүй юм. ЦИС-д биеийн тамираар тэнцсэн ч яагаад ч юм дараагийн шатны шалгалтыг нь өгөлгүй гэр рүүгээ явчихсан. Малд бага зэрэг дуртай, тэгээд аав, ээждээ эрхэлсэн дураараа хүний зан байх л даа. Тэгсэн гэрийнхэн “Мал дагах хүнтэй боллоо” гээд бөөн баяр. Малд сүрхий нүдтэй гээд багаас өргөмжлөөд тэрэндээ бас итгэсэн нөхөр байхгүй юу. Тэгсэн дараа жил буюу 1998 онд ээж маань “Миний хүү сургууль соёлын мөр хөө” гээд Үндэсний Биеийн тамирын дээд сургуульд элсүүлсэн юм даг. 2002 онд Биеийн тамир, эрүүл мэндийн багш, бөхийн спортын дасгалжуулагч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, дараа нь 2005 онд ҮБХИС-ийн ЦНДС-ийн “Офицер бэлтгэх дамжаа”-г дүүргэснээр өнөөдрийн энэ сайхан албанд зүтгэх эхлэл болсон юм даа.
 
Таны хүндэлдэг хүн... 
 
-Цэргийн албыг ажил, амьдралаа болгосон хүн бүхнийг хүндэлдэг. Тэр дундаа хэний ч нүдэнд торойхооргүй хөдөөгийн туранхай бор залуу явахаас минь тусалж, дэмжиж өдийг хүргэсэн “Алдар” спорт хорооныхондоо талархаад баршгүй.
 
Аавынхаа нэр шиг “Алдар”-аар хамт овоглогдож, цэргийн албанд нийтийн биеийн тамир, цэрэгжлийн спортын хөгжлийн төлөө зүтгэж яваа минь их хувь заяа. Хүндэлдэг дарга гэвэл зөндөө. Буурал даргаас минь эхлээд олон хүнийг нэрлэнэ. 
Таны бахархал...  
 
-Төрж  өссөн нутаг ус, уул хайрхан. Нутгийн хайрхан, уулс ус аавын энтэй нөмөр нөөлөгтэй санагддаг шүү дээ. Монголчууд нийтлэгээрээ л тийм. Тэр жишгээр төрж өссөн нутаг усаараа бахархана. Хилийн чанадад явахдаа харин монгол хүн тэр дундаа монгол цэрэг болсноороо их бахархдаг юм билээ. 
 
Таны шүтлэг... 
 
-Сүрхий шүтлэгсээд байх юмгүй ээ. Хааяа хийморийн сан тавиулна. Хайртай бүхнээ элэг бүтэн эрүүл саруул, энх тунх яваасай гэж бас залбирна.
 
Шүтдэг уул... 
 
-Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” уул. Бага залуудаа аавыгаа алдсан болоод ч тэр үү нутгийн тэр сайхан хайрхныгаа аавыгаа гэж шүтэж, жилдээ заавал нэг удаа очиж эргэж тойрно, мөргөнө. 
 
Эх орон гэж юу вэ? 
 
-Бидний унасан газар, угаасан ус. Монгол гэж хэлэгдэх юм бүхэн. Хүний нутагт циркт нь хашигдсан монгол морь, тэмээг харахад ямар хүнд санагддаг билээ. Тэгэхээр Монгол Улсын газар нутаг, амьтай бүхэн эх орон минь юм даа.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ? 
 
-Цагаан. Амьдрал дээр хайр баяр, гуниг дагуулснаараа олон өнгөтэй байж болох ч би дандаа цагаан байгаасай л гэж хүснэ. Гэхдээ миний энэ бодол нэг талаараа яруу найрагчдын дургүйг хүргэх биз. Уйтгар гунигийн тухай, хайрын тухай шүлэг бичдэг тэд бичих сэдэвгүй болох юм биш үү (инээв).
 
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ? 
 
-Хоёр оо, хүрээд ир. Гурвуулаа сайхан ярилцъя л даа. 
 
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү? 
 
-Итгэдэг. Нэгэн залуугаас сэтгүүлч “Та шүтлэгтэй юу” гэж асууж. Залуу “Үгүй” гэхэд нь “Амьдралд ам гардаггүй зүйл гэж байдаг. Хорвоогийн жамаар хагацал ирэхэд шүтэх хэрэг заавал гардаг юм даа” гэж хариулсан байдаг юм. Үүнийг уншаад санал нийлж л байлаа. 
 
Дуртай хоол... 
 
-Цуйван. Ажлын залуучууд “Тайвнаа дэд хурандаа өнөөдөр ажлын цайны газар цуйвантай байна, баярлаж байна уу” гээд явуулаад байдаг юм.
 
Дуртай дуу...
 
-Аав, ээжийн тухай дуунд дуртай. Зам зууртаа үргэлж сонсоно. Харин дуулахдаа маруухан. Найр наадамд дуулахаас илүү хөгжөөх талдаа авьяастай гэх үү дээ. 
 
Дуртай спорт... 
 
-Үндэсний бөхийн спорт. Дээр нь мэдээж цэрэгжлийн спортоор хичээллэж байгаа алба хаагчдадаа хайртай. Цэрэгжлийн спортоор хичээллэдэг алба хаагчдаа дэмждэг хамт олныг ч бас үнэлдэг. 
 
Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл... 
 
-Худал хуурмаг зүйлд ясны дургүй. Ялгаж харьцах, тогтворгүй зан харьцааг бас таашаадаггүй. 
 
Хэлэх дуртай үг... 
 
-Ажлыг хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол чадахгүйгээ эртхэн хэл л гэдэг юм.  
 
Хобби... 
 
-Адуу малтай ноцолдох. Ээлжийн амралтаа гэр бүлээрээ хөдөө гэртээ өнгөрөөх дуртай. Хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойрхон байлгах, өөрөө ч бас дуртай зүйлстэйгээ ойр явъя гэж тэр.
 
Баримталдаг зарчим...
 
-Үнэнч шударга, гол шугамаасаа хэзээ ч хазайдаггүй жанжин шугамтай явах сан гэж хичээдэг. Бусадтай нийцтэй байж, итгэлийг зүтгэлээр хариулахыг эрхэмлэдэг.
 
Хүсэл мөрөөдөл... 
 
-Зэвсэгт хүчний эгнээнд нэгэн үед алба хааж байгаадаа баяртай байдаг. Зэвсэгт хүчин цомхон, чадварлаг байхын зэрэгцээ алба хаагчид нь бие бялдрын өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Өнөөдөр цэргийн алба хаагчдын хэн ч, хаана ч өөрийнхөө насны ангиллын норм, стандартыг гүйцэтгэж чаддаг байгаасай гэж л хүснэ.
 
Та хэр өр нимгэн бэ? 
 
-Өр нимгэн гэж өөрийгөө боддог. Энэ зан чанарыг миний гэр бүлийн хүмүүжил, монгол ахуй суулгаж өгсөн байх. Би сайхан ээжийгээ бурхны оронд нь үдээд бараг жил шахам болж байна, аавыгаа хоёрдугаар ангид байхдаа алдаж байлаа. Энэ хоёр хүний тухай бодохоор л уйлчих гээд хэцүү. “Ээжийгээ дэргэд байхад ч санаад байдаг” гэж Одончимэг жүжигчний хэлсэнчлэн ээжтэйгээ хамт өтөлнө дөө гэж бодож байсан ч хорвоогийн жам хатууг ойлгосон. 
 
Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ?
 
-Аль болох хэлэхийг хичээдэг. Ажлынхаа залууст, спорт уралдаанд сүүлийн байр эзэлсэн алба хаагчдадаа ч “Чамд ирээдүй байна” гэж урам өгч сэтгэлээр дэмжихийг эрмэлздэг. Баярлалаа гэдэг үгэнд харам биш. 
 
Бухимдсан үедээ...
 
-Дуугаа хураачихдаг талтай. Гэхдээ нэг их учиргүй удаан үргэлжлээд өөрийгөө хямраагаад байх нь ховор. Наргиан хөгжөөн маягаар илэрхийлээд гаргачихна. 
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?  
 
-Хар цагаан өнгийг амьдралд тохиох жаргал зовлонгоор төсөөлбөл ээлжилж бас холилдож сүлэлдэж оршдог гэж ойлгож болно. Тэгээд цагааныг жаргал гэж тооцвол эл өнгө илүү тодоор давамгайлахыг хүснэ.   
 
Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе... 
 
-Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг монгол цэргийн босоо цагаан хийморь үргэлж ивээж явахыг ерөөе. Албандаа ялархаж бус бахархаж, ахархаж бус зэрэгцэж, дээд даргадаа хүндэтгэлтэй, дэргэдэх цэрэгтээ дэмтэй яваарай гэж цэргийн тангараг дор ажиллаж, амьдарч яваа та бүхэндээ хүсэж, албанд нь амжилт, амьдралд нь сайхан бүхнийг хүсэн ерөөе.  
 
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
“Хувилбартай асуулт” булангийн энэ удаагийн зочноор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн Биеийн тамирын офицер дэд хурандаа Сумъяагийн Энхтайваныг урилаа. Зэвсэгт хүчнийхэн тэр дундаа цэрэгжлийн спортоор хичээллэдэг хэн бүхэнд гүйцэтгэж буй үүрэг, харилцаа хандлагаараа танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн офицерын нэг яах аргагүй тэр мөн билээ.
 
Та ямар улиралд төрсөн бэ?  
 
-Жавар тачигнасан өвлийн улиралд төрсөн. Өөрөө ч өвлийн улиралдаа дуртай. 
 
Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал...  
 
-Хүүхэд насны дурсамж бүхэн хамгийн гэгээлэг нь байдаг шүү дээ. Бусад олон аавын хөвгүүдийн адил баярлаж хөөрч тоглож өсжээ. Санаанаас гардаггүй дурсамж гэвэл цуг суудаг хүүхэд минь надаас хуулаад онц, харин би өөрөө сайн аваад байснаа л гайхаад байдаг байж билээ. Багшдаа ямар найзыгаа надаас хуулсан гэж хэлэлтэй биш. Хэлж чаддаггүй, тэгснээ сэтгэл дотроо бяцхан гомдоно. Ямар сайндаа аав, ээжээсээ “Малчны хүүхэд онц сурч болдоггүй юм уу” гэж хүртэл асууж байсныг минь хожим хойно хуучилж байлаа. Бас тэр сургуулийнхаа конкурсээр унаснаа мартдаггүй юм. ЦИС-д биеийн тамираар тэнцсэн ч яагаад ч юм дараагийн шатны шалгалтыг нь өгөлгүй гэр рүүгээ явчихсан. Малд бага зэрэг дуртай, тэгээд аав, ээждээ эрхэлсэн дураараа хүний зан байх л даа. Тэгсэн гэрийнхэн “Мал дагах хүнтэй боллоо” гээд бөөн баяр. Малд сүрхий нүдтэй гээд багаас өргөмжлөөд тэрэндээ бас итгэсэн нөхөр байхгүй юу. Тэгсэн дараа жил буюу 1998 онд ээж маань “Миний хүү сургууль соёлын мөр хөө” гээд Үндэсний Биеийн тамирын дээд сургуульд элсүүлсэн юм даг. 2002 онд Биеийн тамир, эрүүл мэндийн багш, бөхийн спортын дасгалжуулагч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, дараа нь 2005 онд ҮБХИС-ийн ЦНДС-ийн “Офицер бэлтгэх дамжаа”-г дүүргэснээр өнөөдрийн энэ сайхан албанд зүтгэх эхлэл болсон юм даа.
 
Таны хүндэлдэг хүн... 
 
-Цэргийн албыг ажил, амьдралаа болгосон хүн бүхнийг хүндэлдэг. Тэр дундаа хэний ч нүдэнд торойхооргүй хөдөөгийн туранхай бор залуу явахаас минь тусалж, дэмжиж өдийг хүргэсэн “Алдар” спорт хорооныхондоо талархаад баршгүй.
 
Аавынхаа нэр шиг “Алдар”-аар хамт овоглогдож, цэргийн албанд нийтийн биеийн тамир, цэрэгжлийн спортын хөгжлийн төлөө зүтгэж яваа минь их хувь заяа. Хүндэлдэг дарга гэвэл зөндөө. Буурал даргаас минь эхлээд олон хүнийг нэрлэнэ. 
Таны бахархал...  
 
-Төрж  өссөн нутаг ус, уул хайрхан. Нутгийн хайрхан, уулс ус аавын энтэй нөмөр нөөлөгтэй санагддаг шүү дээ. Монголчууд нийтлэгээрээ л тийм. Тэр жишгээр төрж өссөн нутаг усаараа бахархана. Хилийн чанадад явахдаа харин монгол хүн тэр дундаа монгол цэрэг болсноороо их бахархдаг юм билээ. 
 
Таны шүтлэг... 
 
-Сүрхий шүтлэгсээд байх юмгүй ээ. Хааяа хийморийн сан тавиулна. Хайртай бүхнээ элэг бүтэн эрүүл саруул, энх тунх яваасай гэж бас залбирна.
 
Шүтдэг уул... 
 
-Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” уул. Бага залуудаа аавыгаа алдсан болоод ч тэр үү нутгийн тэр сайхан хайрхныгаа аавыгаа гэж шүтэж, жилдээ заавал нэг удаа очиж эргэж тойрно, мөргөнө. 
 
Эх орон гэж юу вэ? 
 
-Бидний унасан газар, угаасан ус. Монгол гэж хэлэгдэх юм бүхэн. Хүний нутагт циркт нь хашигдсан монгол морь, тэмээг харахад ямар хүнд санагддаг билээ. Тэгэхээр Монгол Улсын газар нутаг, амьтай бүхэн эх орон минь юм даа.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ? 
 
-Цагаан. Амьдрал дээр хайр баяр, гуниг дагуулснаараа олон өнгөтэй байж болох ч би дандаа цагаан байгаасай л гэж хүснэ. Гэхдээ миний энэ бодол нэг талаараа яруу найрагчдын дургүйг хүргэх биз. Уйтгар гунигийн тухай, хайрын тухай шүлэг бичдэг тэд бичих сэдэвгүй болох юм биш үү (инээв).
 
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ? 
 
-Хоёр оо, хүрээд ир. Гурвуулаа сайхан ярилцъя л даа. 
 
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү? 
 
-Итгэдэг. Нэгэн залуугаас сэтгүүлч “Та шүтлэгтэй юу” гэж асууж. Залуу “Үгүй” гэхэд нь “Амьдралд ам гардаггүй зүйл гэж байдаг. Хорвоогийн жамаар хагацал ирэхэд шүтэх хэрэг заавал гардаг юм даа” гэж хариулсан байдаг юм. Үүнийг уншаад санал нийлж л байлаа. 
 
Дуртай хоол... 
 
-Цуйван. Ажлын залуучууд “Тайвнаа дэд хурандаа өнөөдөр ажлын цайны газар цуйвантай байна, баярлаж байна уу” гээд явуулаад байдаг юм.
 
Дуртай дуу...
 
-Аав, ээжийн тухай дуунд дуртай. Зам зууртаа үргэлж сонсоно. Харин дуулахдаа маруухан. Найр наадамд дуулахаас илүү хөгжөөх талдаа авьяастай гэх үү дээ. 
 
Дуртай спорт... 
 
-Үндэсний бөхийн спорт. Дээр нь мэдээж цэрэгжлийн спортоор хичээллэж байгаа алба хаагчдадаа хай
С.Энхтайван: Урмын үгэнд харам биш байхыг хичээдэг
2023-11-16 10:42:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0