Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол улсын Ус Цаг уурын алба Дэлхийн Цаг уурын байууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ойнууд давхцсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний "ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН"-ийг санаачлан зохион байгуулж байна.
Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцоо, тулгамдаж буй асуудал, дэлхийн болон олон улсын цаг уурын байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаарх бодлого, үйл ажиллагаа, албан хаагчдын болон эрдэмтэн судлаачдын илтгэл, мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг хэлэлцэн Хөгжлийн шинэ үеийг эхлүүлэхээр 21 аймгийн 700 гаруй албан хаагч уг зөвлөгөөнд оролцож байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө Монгол оронд илүү их мэдрэгдэж, өртөж байгаа энэ цагт Монгол улсын ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж, улсын нийгэм, эдийн засаг, иргэдийг байгаль, цаг уурын аюултай, гамшигт үзэгдлээс эртнээс сэрэмжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход оруулах хувь нэмэр ихээхэн чухал болоод байна.
Монгол орны ус, уур амьсгалын нөөц, байгаль цаг уурын тааламжтай нөхцлийг бүрэн дүүрэн ашиглах, байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирлоос урьдчилан сэрэмжлүүлж эрсдлийг багасгах, “ЦАХИМ, УХААЛАГ, ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ОЙЛГОМЖТОЙ УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ҮЙЛЧИЛГЭЭ” бий болгох эрхэм зорилгоо бүрэн хангаж улмаар улс орны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь энэ салбарын нэг зорилт билээ.
Энэхүү зөвлөгөөнөөр Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хөгжлийн гарц болох “Хүн төвт хөгжлийн хөтөлбөр”-ийг Дэлхийн цаг уурын байгууллагын стратегийн зорилт, НҮБ-ийн “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгатай уялдуулан боловсруулан гаргалаа.
Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, бодлогыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, байгууллагыг чадавхжуулахад тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлж, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар зөвлөгөөнд оролцогчид санал, зөвлөмжийг гаргасан юм.
99 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27