Бямба, 2024-11-23
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийн ажлын тайлангаа тавина

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийн ажлын тайлангаа энэ сарын 26-нд ард иргэддээ тавина. Цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажлаа авсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим өнгөрсөн хугацаанд чамлахааргүй ажил хийж бүтээжээ.

Авлигатай тэмцэж, зарим үед давс мэт шорвог шийдвэр гаргана хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн компаниудад нүүрлэсэн хулгайг ил болгож, УИХ-ын хоёр ч сонсголыг амжилттай хийх нөхцөлийг бүрдүүлэв. Өнгөрсөн гурван жилд Засгийн газрын авлигатай тэмцэх хүрээнд хийсэн ажлыг тоймлон хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ томилж, цалин, тэтгэвэр нэмлээ

Засгийн газрын авлигатай тэмцсэн ажлууд
 

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтож, БЭТ томилсон. Өнөөдөр ч онцгой дэглэм үргэлжилж буй. Тэгвэл тус компанид онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс түүхэнд байгаагүй их нүүрс экспортолж, төсвийн орлого 30 гаруй хувиар нэмэгдсэн. Үүний үр дүнд манай улс хагас жилд төсвөө тодотгож, цалин, тэтгэврээ нэмсэн юм. Энэ жил ч цалин тэтгэвэр нэмэхээр төсвийг баталсан. Энэ хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалинг 40 хувиар нэмэгдүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсноор төсвийн орлого анх удаа давж биелсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компанид байдаг хулгайг таслан зогсоосноор дээрх эерэг үр дүнгүүд гарсан юм.

"Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлал буюу төрийн мөнгөөр "Эрдэнэт"-ийг хувьчилж авсныг илчлэв

Засгийн газрын авлигатай тэмцсэн ажлууд
 

Арчилсан нам сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монгол компани худалдаж авсан талаар мэдээллийг олон нийтэд өгч байсан. Тиймээс УИХ-аар тус асуудлыг хэлэлцэж 2017 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан билээ. Ингээд төр иргэний хороонд маргаан үүсэж, 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьчлалын ард явсан санхүүгийн схемийг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд анх зарлаж байв. Үүнээс хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ энд ганцхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал байгаагүй юм байна. Ард нь “Цемент шохой” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой луйврын схем хамт явсныг олон нийтэд ил болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын эх үүсвэрийн 72 хувийг хувь нь төрөөс босгож авсан.

Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны хянан шалгах сонсгол

Засгийн газрын авлигатай тэмцсэн ажлууд
 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ажлаа авч байх үед буюу 2021 оны нэгдүгээр сард Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр ирээд байсан. Тодруулбал, Монголбанкны активын чанарын хийсэн шалгалтад нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон нь тогтоогдсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд онцгой анхаарч, дампуурах дээрээ тулаад байсан тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөд ихээхэн анхаарч ажилласан. Үүний үр дүнд УИХ-аас Хянан шалгах түр хороог байгуулсан бөгөөд тус түр хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд чанаргүй зээлүүд эргэн төлөгдөж өнгөрсөн хугацаад тус банк евро бондын 500 сая ам.долларын өр болон Самурай бондын үлдэгдэл 200 сая ам.долларыг төлж барагдуулсан юм. Цаашдаа Хөгжлийн банкийг сонгодог Эксим банк болгох шийдвэр гаргаж эрх зүйн орчныг шинэчлэхээр УИХ-д өргөн бариад байна.

40 их наядын нүүрс хулгайд алдагдсан мэдээлэл олон нийтэд ил болж, өнгөрсөн өвөл залуус нүүрсний хулгайч нартай хариуцлага тооцохыг шаардаж Төв талбайд жагсаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус хэрэгтэй холбогдуулан УИХ-ын хянан шалгах түр хороог байгуулж, дөрөв хоногийн туршид сонсгол зохион байгуулсан. Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ямар хулгай бугшиж байсныг, нууц гэрээгээр төрийн өмчийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байсныг олон нийт харсан.

Мөн Нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжээд байгаа. Тус хэрэгтэй холбоотойгоор хоёр ч Их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгасан билээ.

Шилэн ажиллагаа, төрд байгаа мэдээллийг ил болгов

Засгийн газрын авлигатай тэмцсэн ажлууд
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон даруйдаа дөрвөн зорилт дэвшүүлж буйгаа зарласан бөгөөд энэ зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал байсан юм. Тус зорилтын хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны яамыг шинээр байгуулж, төрд байгаа бүх м

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийн ажлын тайлангаа тавина
2024-01-09 12:22:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0