Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд өнгөрсөн 2009 оноос хойш хийсэн худалдан авалтын талаар болон хууль зөрчсөн байж болзошгүй асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулах, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэх ажил 2009 оноос хойш хийгдсэн. 2009 онд БНСУ-ын Daewoo корпорацын 400 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Захиалагч байгууллагаар Зам тээврийн яам, худалдан авалтыг шууд гэрээний аргаар хийсэн. Өөрөөр хэлбэл нээлттэй тендер,сонгон шалгаруулалт хийгээгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэрнээ улсын болон нийслэлийн өмчид огт бүртгэлгүйгээр 10 аж ахуй нэгж байгууллагат шууд шилжүүлж, бүртгүүлсэн байна. Тухайлбал, “Автобус 1” 120, “Автобус 3” 120, “Цахилгаан тээвэр” 50, “Эрдэм транс” 30, “Автобус нэгдэл” 10, “Мяралзаа” найм, “Сутан буянт” 30, “Тэнүүн Огоо” 50, “Тэнүүн дэлгэр” 14, “Атибус”найм ширхэг гээд 400 автобусыг авч тухайн үеийн ханшийн зөрүүнээс нийт 35.6 тэрбум төгрөгийг автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд ААН байгууллагын нэр дээр өгсөн. Өнөөдрийг хүртэл хугацаанд дээр дурдсан ААН-үүд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан автобусны эргэн төлөлтийг цөөн компани бага дүнгээр төлсөн. Бусад ААН төлөлт хийлгүйгээр тухайн үеийн ханшийн зөрүүгээр 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол бодитоор учирсан байна. Засгийн газраас 2010 онд Засгийн газраас тогтоол гаргасан. 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж, ашиглуулах талаар ААН байгууллагуудтай байгуулсан гэрээг Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагын дагуу дахин шинэчилж байгуулахыг тухайн үеийн нийслэлийн Засаг даргад даалгасан байна. Автобус авсан ААН байгууллагаас төлбөрийг нь буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай данс нээхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтод даалгасан. Харамсалтай нь энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сангийн яам хэрэгжүүлээгүй. Мөн багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэчлэл хийх зорилгоор 2015 онд 20 угсраа цэнхэр автобусыг шууд гэрээний аргаар худалдан авалт хийсэн байна. Өнөөдрийг угсраа худалдан авалт хийсэн автобусны нийт өртөг нь 9.9 тэрбум төгрөг. Үүнээс хоёр автобусыг шууд акталсан. Нормдоо хүрч ажиллаагүй. Одоо бас хоёр автобусны моторын асуудал яригдаж байгаа. Моторыг нь авчрах тендерт шалгардаг ААН байдаггүй. Мөн 2015 онд дунд хэмжээтэй 30 автобусыг мөн шууд гэрээний аргаар авсан. Нэг автобусны үнэ нь 130 сая төгрөг. 2015 онд Экобус гэх автобусыг нэг бүрийнх нь үнийг 269 сая төгрөгөөр нийт 5.4 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Харамсалтай нь эдгээр 20 автобус нь гэрээгээр хүлээсэн цаг хугацаанд нийтийн тээвэрт явалгүйгээр бүх автобус нь актлагдсан байгаа. Мөн цахилгаан автобусыг нэг бүрийг нь 740 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан. Энэ автобуснууд нь нэг жилийн дараа актлагдсан. Мөн цахилгаан автобусыг туршилт хэлбэрээр урьдчилж мөнгийг нь өгөхгүйгээр 2020 онд аваад өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Улаан автобус өмнөхийг 2022 онд нэг бүрийг 271.5 сая төгрөгийн үнэтэй 60 автобусыг шууд гэрээний аргаар авсан. Давхар цахилгаан автобусыг 2022 онд нэг бүрийг нь 776.5 сая төгрөгийн үнэтэй 10 автобус. Улаан автобусыг нэг бүрийг нь 275.1 сая төгрөгийн 122 автобус авсан. Цахилгаан автобусыг 2023 онд нийт гэрээний тус бүрийг нь 625.6 сая төгрөгийн үнэтэй автобус авсан. Шар автобус буюу хүүхдийг автобусыг 2020 онд шууд гэрээний аргаар 307.3 сая төгрөгийн үнэ бүхий 75 автобусыг авсан. Үе үеийн Засаг дарга нар болон Зам тээврийн яам, Сангийн яам өнөөдрийг хүртэлх хугацаанд эдгээр автобусыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ явуулах хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг шалгуулна. 2009 онд нийлүүлсэн автобус бүгд ААН-д очсон. Бид арваннэгдүгээр сарын 23-нд автобусны тендерийг нээнэ. Өнөөдрийн төрийн өмчит компаниудад шинээр орж ирэх 700 автобусыг шингээх парк байхгүй. Хувийн ААН-үүдэд автобус багтаах парк байгаа. Гэхдээ тодорхой хугацаанд парк шинэчлэлээ татвар төлөгчдийг мөнгөөр шинэчлээд мөнгийг нь эргэж төлдөггүй, дараагийнхаа автобусыг хүлээж авдаг. Тиймээс эдгээр ААН-дэд барьцаатай зээлийн нөхцөлөөр өгөхөөр өөр сонголт байхгүй. Ингэхийг өмнө улсын төсвөөр авсан автобусныхаа төлбөрийг төлж байж хэлэлцээр хийнэ. 2009 оноос хойш хийгдсэн бүх шууд худалдан авалтын гэрээг холбогдох хууль, хяналтын байгууллага тэр дундаа Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн сайдын нэр дээр албан бичиг хүргүүлнэ. Нийтийн тээврийн салбарт байгаа бүлэглэлийг шалгуулна. Өнгөрсөн арван жилд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх бүрэн боломж байсан” гэв.
Х.Нямбаатар: 2009 оноос хойш хийгдсэн автобусны бүх шууд худалдан авалтын гэрээг АТГ-д шалгуулна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27