Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг зарим шатахуун түгээх станцууд (ШТС) орон сууц, сургуультай хэт ойр байрладгаас иргэд гал түймэр, газар хөдлөлт зэрэг гэнэтийн аюул ослын үед галын аюултай бүсэд оршиж байна. Монгол Улсад нийт 35 аж ахуйн нэгжийн 278 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуй нэгжүүд үйл ажиллагааны зөвшөөрлөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авдаг аж.
Монгол Улсад мөрдөгддөг стандартын дагуу ШТС-ууд газар доор савтай бол орон сууц болон нийтийн барилга байгууламжаас хааш хаашаагаа 25 метрийн зайтай, харин газар дээр савтай бол 40-80 метрийн зайд байрлах стандартыг дагаж мөрддөг. Гэтэл зарим газар энэхүү норм, дүрэм мөрдөгдөхгүй байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм.
“Барилгын норм ба дүрмийн тухай хууль”-д зааснаар ШТС нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого шаардлагыг хангасан байршилд холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхаар төлөвлөдөг байна.
ШТС-ын байршилд тавигдах шаардлага:
Тэгвэл олон улсад энэхүү стандарт харилцан адилгүй мөрдөгддөг. Жишээлбэл, АНУ-д шинээр барьж байгаа ШТС-ыг сургууль, эмнэлгийн байгууламжаас 50 метрээс багагүй зайд барих шаардлагатай. Харин БНСУ-д одоо мөрдөж буй дүрэм журмын дагуу олон нийтийн барилга байгууламжаас 60 метрээс холгүй зайд ШТС барих ёстой аж.
Тэгвэл Африк тивийн хүн амын өндөр нягтшилтай орнуудын нэг болох Руанда улсад сургууль, сүм хийд, нийтийн номын сан, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээ гэх мэт газраас хамгийн багадаа 100 метрийн зайд ШТС барих нормыг мөрддөг байна.
Н.УЯНГА
| Иргэд галын аюултай бүсэд амьдарч байна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02