ДЭМБ 2023 оны 9 сарын 26-29-ний өдрүүдэд Женев хотод болсон Тамхины хяналтын суурь конвенцын хэрэг эрхлэх газрын уулзалтаар улс орнууд тамхины талаар тавьж буй бодлогоо танилцууллаа. Мөн ДЭМБ-ын нэр томьёо болох шинэ тутам үүсэж буй “Никотин дамжуулах систем” буюу цахилгаан тамхи, халаадаг тамхины талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ хуралдаанд манай улсаас УИХ-ын байнгын хорооны 10 гишүүн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч болон ЭМЯ-ны мэргэжилтнүүд тус тус оролцлоо.
ДЭМБ-ын танилцуулгад янжуур тамхины хэрэглээ дэлхийн улсуудад 20-р зуунд маш хурдацтай өссөн бөгөөд 21-р зууны эхэн үед орлогын түвшин өндөр, хөгжилтэй улсуудад тамхидалтын түвшин буурсан үзүүлэлттэй ба ядуу буурай улсуудад тамхидалтын түвшин өндөр байгааг дурдсан байна.
Тус уулзалтад хөгжилтэй орнуудад тамхидалтыг бууруулах арга замыг янжуур тамхины ОАТ /онцгой албан татвар/-ыг жил бүрээр шат дараалан нэмэгдүүлэх зэрэг MPOWER хөтөлбөрийг санал болгодог бол шинэ тутам үүсэж байгаа никотин дамжуулах систем буюу цахилгаан тамхи, халаадаг тамхины талаар дурдахдаа Англи, Америк, Япон, Швед улсуудад хийгдсэн цахилгаан тамхины судалгааны үр дүнд 95% хоруу чанар бага гэсэн дүгнэлтүүдийг дурдсан байна. Мөн дотоод орчин, нийтийн тээвэр зэрэг газруудад татахгүй байх, насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдахгүй байх зэргийн хуульдаа зохицуулж өгснөөрөө янжуур тамхины хэрэглээ буурах гол арга зам гэж үзсэн юм.
Судалгаагаар өндөр хөгжилтэй дээрх орнуудад янжуур тамхинаас, шинэ тутам үүсэж байгаа никотин дамжуулах систем буюу халаадаг болон цахилгаан тамхины хоруу чанар бага гэж үзэн ОАТ-ыг 70%- 83% доогуур тавьдаг байна.
Нээлттэй мэдээллийн сангаас санал болгосон 50 орноос 20 улсад /40%/ никотин дамжуулах нээлттэй системд ОАТ ногдуулдаггүй, харин дахин цэнэглэгддэг никотин дамжуулах хаалттай системийг 21 улсад /43,8%/ ОАТ ногдуулаагүй байна. Мөн 23 улсад /47,9%/ нэг удаагийн никотин дамжуулах системийн тамхинд ОАТ ногдуулаагүй байна.
Ерөнхийдөө улс орнуудад никотин дамжуулах системийн шингэнд нь ОАТ бага ногдуулж байна. Энэ нь жижиглэнгийн худалдах үнээс 25% буюу түүнээс багаар татвар ногдуулж байгаа юм.
Одоогийн байдлаар дэлхийн 161 оронд цахилгаан тамхи хэрэглэж байгаа бөгөөд хуульчилсан 104 орон нь тухайн улсын нөхцөл байдалд уялдуулж дотор орчин, нас, сурталчилгаа, эмчилгээ зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.
ДЭМБ-ын зүгээс гишүүн орнуудад зөвлөмж өгдөг бөгөөд Никотин дамжуулах систем буюу халаадаг болон цахилгаан тамхийг улс орнуудад хориглохыг уриалдаггүй бөгөөд аливаа нэг тамхийг шууд хаяхыг зөвлөдөг байна.
Никотин дамжуулах систем буюу халаадаг болон цахилгаан тамхийг ДЭМБ-аас никотин нь өөрөө донтуулах үйлчилгээтэй, урт хугацаандаа судлагдаж байгаа тул насанд хүрээгүй хүнд хэрэглүүлэхгүй байх асуудлыг зөвлөдөг ч энэ зөвлөмжийг хуульдаа шууд хориглох байдлаар тусгасан орнууд байдаг байна.
Эдгээр улсуудад шашны заалттай, хөгжил буурай Ойрх Дорнод болон Африкийн улсууд, Төв Азийн зарим орнууд багтдаг байна.
ДЭМБ-аас тамхины тархалтын судалгааны үр дүнг танилцууллаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27