Баасан, 2024-11-22
Б.Түвшинтөгс: Мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих орон зай байсаар байна

Эдийн засагч Б.Түвшинтөгстэй ярилцлаа. 
 
-Швейцарын төв банкны ерөнхийлөгч мөнгөний үнэ цэнтэй байдал бол төсвийн сахилга бат, хараат бус төв банк, эрүүл санхүүгийн систем гэсэн байсан. Таны хувьд эдгээр шаардлагууд манай улсын хувьд хэр хангагдсан гэж үзэж байна вэ?
 
-Энэ бол зөвхөн нэг төв банкны ерөнхийлөгч ярьж байгаа зүйл биш. Дэлхий нийтэд түгээмэл, хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Төсвийн бодлого Засгийн газраар дамжиж хэрэгждэг бол мөнгөний бодлого төв банкаар дамжиж хэрэгжиж байгаа. Энэ хоёр бодлого хоёулаа эдийн засагт нийт эрэлтээр дамжиж нөлөөлдөг боловч тус тусдаа хэрэгжүүлдэг. Тийм учраас нэг нь нөгөөгөөсөө хараат байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, төсөв болон мөнгөний бодлого заавал бие биетэйгээ зохицож, уусаж явах алба байхгүй. Энэ жишиг Монгол Улсад хэрэгжиж байгаа.
 
 
-2021 оны эдийн засгийн байдлыг олон улсын голлох бодлогын байгууллагууд нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа. Дунджаар зургаан хувийн өсөлт гарна гэж таамаглаж байна. 
 
Төв банк болон Засгийн газар хоёулаа Их Хуралд харьяалагдаж, ажлаа тайлагнадаг. Тэр утгаараа хүмүүс мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдах ёстой гэж ярьдаг. Тэгвэл яг юуг нь уялдуулах гэж байгаа юм бэ? гээд асуухаар тодорхой хариулт өгч чаддаггүй. Мөнгө, сангийн бодлого уялдах ёстой гэдэг нэг тийм төөрөгдөл түгээмэл байгаа. Энэ зөвхөн манай улсад бус дэлхий нийтэд байж л байдаг төөрөгдөл. Тийм учраас бид энэ хоёр бодлогыг тус тусдаа  хэрэгжүүлж байгаа учраас хоорондоо заавал уялдаатай байх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Яг өдийд манай улс амь амьжиргааны чухал асуудал болох төсөв, мөнгөний бодлогоо хэлэлцэж байна. 2 их наяд төгрөгийн төсвийн алдагдал, дунд хугацаанд зорих 6 хувиас дээш доош 2 хувьд хэлбэлзэх инфляцад зорьж байгаа зэргээс ирэх оны эдийн засгийн байдлыг байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?
-2021 оны эдийн засгийн байдлыг олон улсын голлох бодлогын байгууллагууд нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа. Дунджаар зургаан хувийн өсөлт гарна гэж таамаглаж байна. Миний хувьд ч бас энэ төсөөлөлтэй санал нэг байгаа. Яагаад гэвэл 2020 онд эдийн засаг нэлээд агшилттай байлаа. Оны эцсээр Монголын бодлого боловсруулдаг байгууллагууд эдийн засаг 2 гаруй хувиар буурна гэж төсөөлж байгаа. Тэгэхээр унасан оныг залгаад хэрвээ эдийн засаг сэргэвэл нэлээд хүчтэй сэргэдэг зүй тогтол бий. Тийм учраас ирэх 2021 онд 6 хувийн өсөлт бол таамаглаж болох үзүүлэлт. Гэхдээ энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаална. Гол нь коронавирусийн нөлөө 2021 онд  удаан үргэлжлэх вэ гэдэг асуудал. Хэрвээ коронавирусийн нөлөөлөл эхний улиралдаа багтаад дуусчихвал, бид цаашдаа энэхүү өөдрөг төсөөллийг бариад явах боломжтой. Хэрэв сөрөг нөлөөлөл нь үргэлжилсээр байвал энэ таамаглал худлаа болох магадлалтай. Тэгэхээр К- нөлөө  хүчтэй байх вэ гэдгээс маш их зүйл хамаарна.
 
-Ихэнх улс орнууд энэ жил коронавирусийн цар тахлаас үүдэлтэй төсөв мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж байна. Ялангуяа, манай мөнгөний бодлого дээр ийм үед цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг мөнгөний бодлогын орон зай хэр байна гэж үзэж байна вэ?
 
-Эдийн засгийг зохицуулах хоёр гол арга бий. Нэг нь төсөв, сангийн бодлого. Нөгөө нь мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засгийг зохицуулдаг. Тэгэхээр 2020 оны зүй тогтлыг харвал төсвийн тэлэх бодлого нэлээд хүчтэй явагдсан. Энэ утгаараа төсвийн бодлогын хувьд цаашаа тэлэх орон зай байхгүй. Яагаад гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тавьсан хязгаарууд бий. Үүн дотроо Засгийн газрын өрийн хязгаар бий. Энэ хязгаар нь одоогоор тулсан буюу давсан байдалтай байгаа учраас төсвийн тэлэх бодлогын орон зай байхгүй. Тэгэхээр бидэнд үлдсэн нэг арга нь мөнгөний бодлого байна. Мөнгөний бодлогын хувьд тэлэх орон зай нэлээд их байна гэж харж байгаа. Хэдийгээр 2020 онд бодлогын хүүг бууруулж, тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн ч миний хувьд мөнгөний бодлогыг цаашид ч тэлж өгөх орон зай байсаар байна. Мөнгөний бодлогын орон зай юугаар хязгаарлагдах вэ гэхээр мөнгөний бодлогын гол зорилт болох инфляцаар. Инфляц одоогийн байдлаар 2020 оны үндсэн зорилтоосоо хамаагүй доогуур  байна. Тодруулбал, зорилго 8 хувь, одоогоор хоёр орчин хувьтай байна гэхээр энэ хооронд бодлогын орон зай байна гэсэн үг. - нөлөө эдийн засагт асар хүчтэй орж ирж байна. Ийм үед төсвийн бодлого хязгаарлагдсан учраас мөнгөний бодлого илүү идэвхтэй байх шаардлагатай байна.
 
 
Төв банкны гүйцэтгэж байгаа үүргийг зарим гишүүд хуулиас давсан өргөн хүрээгээр ойлгож байна. Эсвэл илүү их өргөн болгоосой гэж хүсэж байна. Гэтэл бидний сонгож авсан тогтолцоо нь нэлээд уламжлалт маягийн төв банкны тогтолцоо шүү дээ. 
 
-Төсөв, мөнгөний бодлого нь тус тусдаа үүрэгтэй ч үүнийг төдий л ялгаж салгахгүй байгаа байдал ялангуяа УИХ-ын гишүүдийн хэлж ярьж байгаа үгэнд нь илт байдаг шүү дээ. Мөнгөний бодлогын жил бүр хэлэлцэж буй өнөөгийн нөхцөл байдалд та шүүмжлэлтэй ханддаг уу?
 
-Жил бүр хэлэлцүүлэх нь зөв гэж бодож байгаа. Эцсийн дүндээ  харьяалагддаг байгууллага нь УИХ. Тэгэхээр жил бүр УИХ-д ажлаа тайлагнаж, чиглэлээ авах нь зүйтэй. Гэхдээ бодлогын чиглэлийг нэг жилээр байх уу, гурван жилийн хугацаатайгаар тодорхойлох уу гэдэг асуудал бий. Тэгэхээр жил бүр Их хуралд ажлаа тайлагнаж, мөнгөний бодлогоо батлуулах нь зөв. Харин тэр баримт бичиг нь ирээдүйгээ нэлээд холоос буюу ирэх 3-4 жилийн хугацаанд харах нь тустай юм. Мөнгөний бодлого нэг жил буюу төсөвтэй адилхан явах албагүй. Энэ бодлого нэлээд хоцрогдолтой эдийн засагт нөлөөлдөг, өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр гурав, гурван жилээр чигийг нь гаргаад явах боломжтой. Энэ нь зөвхөн мөнгөний бодлого талдаа. Нөгөө талдаа гол үүрэг нь банкны системийн тогтвортой байдлыг хангах. Тэгэхээр зохистой харьцааны үзүүлэлтүүд ямар байна вэ, банк санхүүгийн систем найдвартай байна вэ гэдгийг жил бүр тайлагнаад явахад гэмгүй.
 
-Хэлэлцүүлэг өөрөө хэр чанартай явагдаж байна вэ?
-Их хурал дээр байгаа асуудлууд, асууж байгаа байдал, хариулж байгаа байдлыг харахад асуудлын уялдаа холбоо, ойлголтын  нэлээд хол байдаг. Өөрөөр хэлбэл, төв банкны гүйцэтгэж байгаа үүргийг зарим гишүүд хуулиас давсан өргөн хүрээгээр ойлгож байна. Эсвэл илүү их өргөн болгоосой гэж хүсэж байна. Гэтэл бидний сонгож авсан тогтолцоо нь нэлээд уламжлалт маягийн төв банкны тогтолцоо шүү дээ. Төв банкны эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг нь мөнгөний бодлого болон банкны хяналт, шалгалтаар хязгаарлагддаг. Жишээлбэл, нэлээд их гардаг асуулт нь “Төв банк экспортыг яагаад дэмжихгүй байна вэ” гэдэг.
 
Миний бодлоор мөнгөний бодлогоор үүнийг дэмжих боломж байхгүй. Мөнгөний бодлого нь мөнгөний үнэ цэнийг удирдах замаар нийт эдийн засагтаа нөлөөлдөг. Харин, үүн дотроо тодорхой салбар сонгож аваад, мөнгөний бодлогоор дэмжинэ гэвэл ихэвчлэн алдаанд хүргэдгийг та бүхэн харсан. Олон улс оронд үүнийг харж, ойлгосон. Манай улсад ч үүнийг харсан. Өөрөөр хэлбэл, тодорхой секторыг сонгож аваад, мөнгөний бодлогоор дэмжиж өгөх нь бодлогын завхралд хүргэдэг. Тодорхой салбар сонгож авч, мөнгөний бодлогоор дэмжих нь нэлээд зөрчилтэй асуудал. Энэ зөрчилдөөнийг Их хурлын гишүүдийн ихэнх нь ойлгож л байгаа. Бас мөнгөний бодлогын гүйцэтгэх хүрээг илүү тэлж өгье гэсэн санаатай гишүүд ч байна. Ярих, хэлэлцэхийг хорих нь буруу. Ярьж, хэлэлцэж, ойлголцолд хүрэх ёстой. Гэхдээ мөнгөний бодлогын гүйцэтгэж байгаа үүрэг, хамарч байгаа хүрээг илүү тодорхой болгох, зааг, хязгаарыг нь зааж өгөх шаардлага байсаар байна. 
 
-Та төв банкны үүргийн талаар ярилаа. Их хурлын түвшинд явж буй хэлэлцүүлгийг анзаарахад төв банк ханшийг барих ёстой гэх шүүмжлэл маш их гардаг. Яг эдийн засгийн суурь талаасаа ханш ямар тохиолдолд тогтвортой байдаг юм бол. Ханшийг төв банк барих ёстой юу?
 
-Ялангуяа ханш хэлбэлзэл ихтэй байх үед Их хурлын  хамгийн их ярьдаг сэдэв нь яах аргагүй ханш болчихдог. Төв банкнаас ханшийн тогтвортой байдлыг нэлээд их шаарддаг. Үүнд Их Хурлын гишүүдийг буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл бид төв банкны тухай   зорилгыг хоёрдмол утгатай биччихсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадварын тогтвортой байдлыг инфляцаар ч тайлбарлаж болно, ханшаар ч тайлбарлаж болно.  нөхдүүд төгрөгийн худалдан авах чадварыг ханшаар бус инфляцаар тайлбарлах ёстой гэдэг. Миний хувьд энэ  аль ч утгаар нь тайлбарлаж болно гэж боддог. Тэгэхээр Их Хурлын гишүүд ч бас тэгж л харж байгаа.
 
Инфляц болон ханшийг  тогтворжуулах юм байна гэж. Яг эдийн засгийн тогтолцоо талаас нь авч үзвэл Монгол Улс ханшийг хүсэж байгаа  байнга барьж чадах бололцоо маш бага. Яагаад гэвэл бид дор хаяж валютын хангалттай нөөцтэй байх ёстой. Өнөөдрийн хувьд валютын нөөц өндөр  хүрч, өсөж байгаа ч хангалттай өндөр биш. Өөрөөр хэлбэл, багахан савлагаанд л энэ нөөц тэр дороо алга болох эрсдэлтэй. Үүнийг бид 2012-2017 онуудад харсан. Тэгэхээр  ханшийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ гэвэл нэлээд их  гадна улсдаа хэрэггүй л бодлого болно. Миний зүгээс төв банкны тухай хуулиар энэ хоёрдмол утгыг алга болгоод инфляцыг гол зорилтоо болгох санааг олон жилийн өмнөөс илэрхийлж байсан. Гэвч хамгийн сүүлд Төв банкны тухай хууль шинэчлэгдэхэд хоёрдмол утгыг хэвээр үлдээсэн. Тэгэхээр Их Хурал нь бодлогоороо  ханшийг ямар нэгэн хэмжээгээр удирд гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, нэлээд боломжгүй зүйлийг  шаардаж байна.  энэ үүргийг хүлээсэн.
 
Тийм ч учраас  нэлээд хүнд байдалд орсон байгаа. Ханш савлаад эхэлбэл,  нөөцөө шавхана. Ингэлээ гэхэд Их хурлын зүгээс  ажлаа хийсэн байна гэж үзнэ.  ч бас ажлаа хийсэн байна. Гэтэл том зургаар нь харвал энэ нь эдийн засагтаа ашиггүй буюу гадаад нөөцөө алдсан байдалтай л үлдэнэ. Ямар ч үр ашиггүй зардал гаргачихсан, ийм байдалтай л хоцрох гээд байгаа учраас төв банкны хоёрдмол утгатай зорилтыг нэг тийш нь болгох хэрэгтэй.
 
-Том зургаар нь харвал ханш ямар тохиолдолд тогтвортой байх вэ?
 
-Монгол Улс  валют орж ирж байна. Бас валют Монгол улсаас гадагшилж байгаа. Энэ урсгал үргэлж явагдаж байдаг. Гэтэл, орж ирж байгаа урсгал татраад, гарч байгаа урсгал хэвээр байх үед ханшид дарамт учирна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хавчсан, багасгасан бодлого явуулбал, орж ирэх долларын урсгал татарна. Тэгэхээр долларын  бий болно. Долларын  гэдэг нь долларын ханш өснө л гэсэн санаа. Эсвэл эдийн засаг хямраад эхлэхээр хүмүүс төгрөгөө доллар болгоод, Монгол Улсаас гаргачихдаг. Өөрөөр хэлбэл, орж ирж байгаа доллар нь татраад, дээрээс нь гарч байгаа урсгал хэт их  эдийн засагт байгаа доллар , хэт их эрэлт бий болдог. Энэ нь эргээд ханшийг өсгөдөг.
 
-Тэгэхээр эдгээр суурь асуудлыг шийдэж чадвал ханш урт хугацаандаа тогтвортой байх нь? 
-Суурь асуудал нь юу вэ гэхээр энэ эдийн засаг  доллар их хэмжээгээр орж ирдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл,  үүсдэггүй байх ёстой. Тэр доллар хаанаас үүсдэг вэ гэхээр яг өнөөгийн нөхцөлд бол уул уурхайн салбарт л байна. Гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувь нь уул уурхайн салбарт орж ирдэг. Тэгэхээр доллар орж ирж байгаа гол эх үүсвэр нь эдийн засгийн  их хамаардаг. Өөрөөр хэлбэл, бид уул уурхайгаас хэт хамааралтай байсаар байвал түүгээр дамжиж орж ирж байгаа долларын урсгалаас хамааралтай байна гэсэн үг. Хэрэв экспортын  бий болгоод, олон төрлийн эх үүсвэрээс доллар орж ирдэг сувагтай болчихвол тэр хэрээр долларын ханш тогтвортой байна гэсэн санаа юм.    
 
-Төгсгөлд нь асуухад, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг ерөнхийд нь та хэрхэн дүгнэж байна вэ?
 
-Мэдээж энэ удаагийн Үндсэн чиглэл өмнөх жилүүдийнхээс нэг их ялгараад байхаар онцгой зүйлгүй. Гэхдээ нэг анхаарах зүйл нь 2021 оныг өөдрөгөөр төсөөллөө гэж үзэхэд, өнөөдрийг хүртэл хуримтлагдсан муу зээлүүд 2021 онд ямар нэгэн байдлаар гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, банкны систем ямар нэгэн байдлаар муу болон хугацаа хэтэрсэн зээлийн асуудалтай тулна. Тэгэхээр энэ үед ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодорхой тусгах шаардлагатай. Коронавирусийн давлагаа дуусаагүй байна. Магадгүй эдийн засгийн хамгийн том давлагаа нь 2021 онд ирэх байх.
 
Гадаад нөхцөл байдал сайжирвал энэ давлагааг давчихна. Харин сайжрахгүй тохиолдолд энэ давлагаа улам хүчтэй болно. Тийм учраас, мөнгөний бодлогын тэлэх орон зай байгаа үед мөнгөний тэлэх бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энд анхаарах нэг зүйл бол бодлогын хүү гэдэг тийм ч мундаг үр ашигтай бодлогын хэрэгсэл биш байж магадгүй. Бодлогын хүүг хэчнээн бууруулсан ч гэсэн банк зээл олгохгүй бол энэ суваг нөлөө багатай байна л гэсэн үг. Бодлогын хүү бууруулаад,  зээл олгож байвал энэ нь сайн хэрэг. Гэтэл бодлогын хүүг бууруулсаар байхад  зээл олгохгүй, бүр цаашилбал, зээл олголт буураад байвал тэр суваг нь муу байна л гэсэн санаа юм. Тэгэхээр энэ суваг нэг их  сайн суваг биш. Тийм учраас зөвхөн бодлогын хүүд найдаж мөнгөний тэлэх бодлого явуулах нь дутагдалтай. Бид бодлогын хүүгээ цаашид дорвитой буруулах, цаашилбал макро зохистой бодлого болон бусад арга хэрэгслээрээ дамжуулж мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. 
 
Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдсан. Энэ удаагийн мөнгөний бодлогын баримт бичигт энэхүү стратегийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар тодорхой зүйл орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Гэвч,  хувьд нэлээд уламжлалт маягийн мөнгөний бодлогын баримт бичиг оруулж ирсэн учраас шинэ зүйл ховор байсан. Тийм учраас зээлийн хүүг бууруулах стратегитай нийцтэй арга хэрэгслүүдийг тодорхой оруулж өгвөл, хүмүүст илүү их итгэл төрүүлэх болов уу. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дараа зээлийн хүү буурсан байх ёстой гэж үзэж байгаа юм бол ямар арга хэрэгслээр, яаж эхэлж байгаа юм бэ гэдгийг 2021 оны Үндсэн чиглэлд тусгасан байх ёстой. Харамсалтай нь би тодорхой чиглэл, арга хэрэгсэл олж хараагүй. Энэ чиглэлд илүү ажиллах ёстой юм болов уу гэж бодсон. 
-Ярилцсанд баярлалаа. 
 
Гэрэл зургийн эх үүсвэр: mpa.mn
Эх сурвалж: gogo.mn

Б.Түвшинтөгс: Мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих орон зай байсаар байна
2020-11-05 14:57:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0