Сошиал орчин бол биеэр бус үгээр хүчирхийлэх шинэ хэлбэрийн талбар болж. Үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг “цаазаар авах ял”-д оноосон мэт олноороо дайрч, хэн ч өөрийгөө хамгаалж чадахгүй орон зай руу түлхдэг.
Энэ үзэгдэл зөвхөн хувь хүнийг доромжлоод зогсохгүй нийгмийн бодол санааг хавчиж байна. “Намайг бас дүүжилчих вий” гэсэн айдас олон хүнийг дуугүй болгож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс эмээдэг болгожээ. Хэдэн өдрийн турш олон нийтийн шүүмжлэлд өртсөн хүн ажил, амьдрал, карьер, гэр бүлээрээ хохирох нь бий.
Хэн нэгнийг “дүүжилчихээд” дараагийн “хохирогчоо” хайх соёл тогтсон нь хамгийн эмгэнэлтэй. Хөвсгөлд хоёр настай хүү алга болоод цөөнгүй хонолоо. Амьд байгаасай гэж зарим нь залбирч байгаа бол зарим нь үүгээр хандалтаа өсгөх боломж гэж үзээд янз бүрийн зохиомол мэдээ, нийтлэл бичиж байна.
Эцэстээ “дүүжлүүр”- ийн талбарт эцэг, эх нь орох ч магадлалтай болж байх шиг. Хүүгээ хардаггүй, хэнэггүй, ер нь хүү нь алга болсон юмуу, энэ ээж хүүхэд нь алга болчихоод байхад уйлахгүй, санаа нь зовохгүй байна ч гэж байх шиг. Өөрөөр хэлбэл, хүү олдох, олдохгүй, амьд эсэх нь сошиалд тийм ч их хамаатай биш аж.
Харин бурууг хэн рүү түлхэх вэ, хэнийг “дүүжлэх” вэ гэдэг үндсэн зорилгоо л хайдаг талбар болжээ.
Хэн нэгнийг “дүүжлэх” гэж хүлээдэг талбар… |
2025-09-22 15:39:56
2025-09-22 15:33:51
2025-09-22 15:28:53
2025-09-22 15:28:25
2025-09-19 09:50:59
2025-09-19 09:50:07
2025-09-19 09:49:32
2025-09-19 09:48:57
2025-09-18 09:01:26
2025-09-18 09:00:50