УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдөр /2020.11.10/-ийн хуралдаанаар Асгатын мөнгөний орд, Зүүн цагаан дэлийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар танилцуулга хийлээ.
Тэрбээр "Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглал доогуур буюу нэг кг мөнгө 700 орчим ам.доллар байгаа. Нөгөө талаас олон компаниуд хамтран ажиллах, төслөө хамтран ажиллах санал ирүүлсэн компаниуд боломжийн үнийн судалгаа хийж, саналаа ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар орд ашиглах нөхцөл хойшилсон нь баяжуулалтын технологи, дэд бүтэц хоёр байсан. Асгатын орд руу очих хүртэл ОХУ-ын хилээр нэвтэрдэг учраас Оростой хэлэлцэх, ярилцах, зөвшилцөх зүйл олон бий. АНУ, Австрали улсын компаниудын зүгээс ордыг ашиглахад хамгийн боломжтой хувилбар нь ОХУ, Казахстанаас тоног төхөөрөмжөө нийлүүлэх нь үр ашигтай гэж үзэж байгаа юм билээ. Орд нь стратегийн орд учраас гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах асуудал нь хамтарсан компани байгуулж, хувь хэмжээ буюу бүх боломжтой хувилбаруудыг ярилцаж, хэлэлцээр хийж шийдвэрлэх боломжтой.
Ордын нөөцийг хайгуулын ажлын үе шатнаас хамаарч, ангилсан. Өнөөдрийн байдлаар Ц1, Ц2 нөөц 6,4 сая тонн, цаашид өсвөл П1, П2 таамаг мөнгөний нөөц нь 6,8 мянган тонн болох боломжтой. Өнөөдрийн бадлагдсан мөнгөний нөөц 2247 тонн байгаа. Зэсийн нөөц батлагдсанаар 76 мянган тонн, цаашид өсөх таамаг нь 210 мянга болж өсөх дүр зураг харагдаж байна. Төрийн эзэмшлийн хувьд татвараа өндөр авч, төр хувь эзэмшихгүй байх нь зөв гэсэн хамгийн боломжтой хувилбар нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ энэ асуудлыг тухайн үед нь шийдээд явах байх. Баяжуулалтын асуудал дээр олон хувилбар бий. Хамгийн сүүлийн хувилбар мөнгөний хан баяжмалыг Асгатын уурхай дээр баяжуулж, тээвэрлэж, Ногоон нуур суманд авчирч, металлургийг ялгаж авна гэж тооцоолж буй. АНУ-ын хөрөнгө оруулагчийн санал гэхэд цахилгаан дамжуулах шугам, металлургийн үйлдвэр барих, Хотгорын нүүрсний уурхай дээр станц барина гэсэн 600 сая ам.долларын бүтээн байгуулалт хийнэ гэсэн төсөөлөл ирүүлсэн байгаа. Гэхдээ хэлцлийн явцад өөрчлөгдөж, зөвшилцөлд орно" гэсэн юм.
Харин АЖЛЫН ХЭСЭГ:
-“Эрдэнэс Монгол” компанийн зүгээс дөрвөн лиценз хүлээж авсны нэг нь Асгатын мөнгөний орд байсан. 2019 оны зургадугаар сарын зах зээлийн үнэлгээг түшиглэж, ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Хөрөнгө оруулалт 127,3 сая ам.доллар, 500 гаруй ажлын байр нэмэгдэх, борлуулалтын орлого 318,1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256,6 сая ам.доллар, цэвэр ашиг 197,1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар, мөнгөн урсгалыг 178,7 ам.доллараар төсөөлж, өгөөжөө өгөх хугацааг 11 жил гэж тооцсон. Гэхдээ яг одоо ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнэд хөврүүлж, шинээр тооцож байгаа. Хөрөнгө оруулалтын хувилбарыг 60/40, 51/49, бүхлээр нь төрийн мэдэл гэсэн гурван хувилбар гэсэн тооцож байгаа ч судалгаа, хөрөнгө оруулагч талтай ярьж, хэлэлцэх боломжтой. ТЭЗҮ-г бүрэн дууссаны дараа дахин танилцуулна.
Гадны улстай хамтарсан компани байгуулж Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна |
|