ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 191 оронд бүртгэгдээд байна. Өвчлөлөөрөө Итали, Испани, АНУ нэлээн дээгүүр байна. ДЭМБ болон бусад орны нөхцөл байдлаас шалтгаалж, өгч буй зөвлөмж өөрчлөгдөж байна. Өнөөдрөөс хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж байгаа тул хоёроос дээш хүн 1.5 метрийн зайтай харьцах хэрэгтэй. Мөн хөл хорионы дэглэмийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. МУ-ын Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Энэхүү хуралд ЭМЯ хоёр асуудлыг оруулсан. Ажиглалтад байгаа хүмүүс гараад 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй гэх саналыг оруулсан. Ингээд ЭМ-ийн сайд заавар гаргасан.
Нэгдүгээрт, коронавирусийн халдварын улмаас эмчлэгдээд гарсан иргэн өөрийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй. Гэхдээ тус иргэнд гурван удаа шинжилгээ хийгээд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана.
Хоёрдугаарт, эмнэлэг болон тусгаарлах байрнаас гарсан иргэд. Тэд 14 хоног өөрсдийгөө ажиглана. Тэгээд утсандаа апплейкшн суурилуулаад интернэтэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана.
Гуравдугаарт, иргэн өөрийн халуунаа өдөрт 2 удаа хэмжинэ. Улмаар холбогдох албаны хүмүүст зайлшгүй мэдээлэх үүрэгтэй.
Хэрвээ утсаа унтрааж, интернэтэд холбогдохгүй бол Зөрчлийн хууль, Эрүүл мэндийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхад хуулийн байгууллага хяналт тавина гэсэн ЗГ-ын тогтоол гарсан.
Мөн гурав, дөрөвдүгээр сард хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний асуудлыг дөрөвдүгээр сарын 15-н хүртэл хийхээр болсон" гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “Дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас 12.784 нас баралтын тохиолдол бүртгэгдлээ. Африкийн орнууд руу өвчний тархалт нэмэгдэж байна гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа “Франц улсад өдөрт 4000 сорьцод шинжилгээ хийж байгаа ч энэ нь бодит тоо биш. АНУ-ын зарим мужад туслалцаа үзүүлэх шийдвэр гаргаад байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, ор зэргийг өгөхөөр болжээ. АНУ-д 400 гаруй хүн нас бараад байна. Дөрөв, тавдугаар сард улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.
БНСУ-д вирусийн халдварыг гаднаас зөөвөрлөх хандлага гарч байгаа учир Европоос ирж байгаа зорчигчдыг тусгаарлаж байгаа аж. Ням гарагт тус улсад шинээр 98 халдварын тохиолдол бүртгэгджээ.
Арабын нэгдсэн Эмират улс нь гадаадаас ямар ч нислэг хүлээж авахгүйгээ мэдэгджээ. Мөн Саудын Арабад иргэдийн гэрээсээ гарахыг хоригложээ.
ЮНЕСКО-гоос мэдээлснээр дэлхийн 124 оронд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа ажээ” хэмээн мэдэгдлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлах байранд байна. Эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн өвчтөнүүдийг эмчлэх, ариутгах гээд 286 хүн 14 хоног гэр орондоо очихгүй тусгаарлагдаад ажиллаж байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээндээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна" гэлээ.
Image may contain: one or more people and text
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Станбул-УБ онгоцоор ирсэн эрсдэлт 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээг хийж байна. Гуравдугаар сарын 19-нд Токио Уб чиглэлийн нислэгээр ирсэн 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу сөрөг гарсан. Өчигдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирус илэрсэн 10 хүний биеийн байдал дунд зэрэг, харьцангуй тогтвортой байна. Франц иргэний уушгины өөрчлөлт эргэн сэргэж эхэлжээ. Цаашид бид Франц иргэнийг багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилнэ.
Д.Нямхүү: Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 24 хүний шинжилгээгээр COVID-19 илрээгүй |
|