Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өнгөрөгч долоо хоногт тус улсад дельта хувилбараас илүү хурдан халдварлах чадвартай “AY.4.2” буюу “Delta Plus” хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Уг хувилбар нь дельта вариантын дэд мутаци аж. Их Британид “AY.4.2” хувилбарын тархалт нь дельта вариант шиг хурдтай биш ч гэлээ түрэмгий тархаж байгаа бөгөөд нийт тохиолдлуудын 10 хувьд илэрч байгаа гэх тооцоолол гарчээ.
Мөн АНУ-ын Өвчний хяналтын төвийн захирал, доктор Рошель Валенски ням гаригт тус улсад “AY.4.2” хувилбарын цөөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дахин аялал жуулчлалын хатуу хориг тогтоохыг уриалсан байна. Тэгвэл даваа гаригт Израилийн Эрүүл мэндийн яам тус улсад мөн “Delta Plus” хувилбар бүртгэгдсэн талаар мэдэгдлээ.
Эрдэмтдийн тооцоолсноор Альфа вариант “COVID-19”-ийн анхны хувилбараас 50 хувь илүү халдварлуулах чадвартай. Дельта вариант Альфа хувилбараас 60 хувь илүү халдварлуулах чадвартай гэж мэдээлж байв.
Тэгвэл Их Британийн Кембрижийн их сургууль болон Лондоны их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар “AY.4.2” хувилбар нь дельта вариантаас 10-15 хувь илүү халдварлуулах чадвартай гэх урьдчилсан дүгнэлтийг хийсэн байна. Хэрэв уг дүгнэлт батлагдвал “AY.4.2” хувилбар нь “SARS-CoV-2” вирусийн хамгийн түрэмгий, аюултай мутацид тооцогдох юм.
ДЭМБ одоогоор “Delta Plus” хувилбарыг вирусийн мутацийн судлах жагсаалтдаа хамруулан, судалж байна. Тиймээс шинэ мутацийн халдварлуулах чадвар болон вакцины үр нөлөөг буруулдаг эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Гэвч зарим судлаач Их Британид сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд халдварын тархалт огцом нэмэгдсэн явдлыг “AY.4.2” хувилбарын тархалт төсөөлж байснаас хурдан явагдаж, хүн амын дунд өргөн тархсан байж болзошгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа аж.
| Дельтагаас 10-15 хувиар илүү халдварлуулах чадвартай шинэ мутаци тархсаныг анхаарууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24