Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдэгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.
Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, нэмүү өртгийн гинжин хэлхээг дэмжих соёлын шинэ бодлогын хэрэгцээ шаардлага үүсч буй болон цар тахлын нөхцөл байдлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орж бүтээн туурвигчид, соёлын ажилтнуудад шинэ сорилтууд тулгараад буй энэхүү цаг үед тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, алдаршуулах зорилгоор Соёлын яамнаас уг арга хэмжээний хамрах хүрээг өргөтгөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд шилдэг уран бүтээлийг тодруулах номинацыг шинээр бий болгоод байна.
13 дахь жилдээ зохион байгуулагдах "Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 дүгээр сарын 22 нд зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдэгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.
Энэ удаагийн Шилдэг уран бүтээл, Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчдийн материалыг 2022 оны 01 дүгээр сарын 03 ний өдрөөс 01 дүгээр сарын 14 ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст цахим хэлбэрээр бүртгэх тул эрхэм уран бүтээлч, бүтээн туурвигч, эрх эзэмшигч та бүхэн дор дурьдсан линкээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч бүртгэлд хамрагдана уу.
Оны шилдэг уран бүтээл
Оны шилдэг уран бүтээлч
Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулна |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31