Бямба, 2024-04-27
Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг сонголоо

Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, дэд даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонголоо. Гүйцэтгэх хорооны гишүүдэд намын бүлгүүдийн сонгуульд авсан суудлын тоог харгалзан тухайн нам, эвслийн бүлгээс нэр дэвшүүлж, ил санал хураалт явуулан гишүүдийн ердийн олонхийн саналаар сонгох дүрмийн дагуу Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны гишүүнээр  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИх-ын гишүүн Д.Батлут, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан нарыг сонгож баталсан байна.
Мөн Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хуралдаанаар УИХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын парламентын бүлгэмийг хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан тогтоолыг баталжээ. 

Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг сонголоо
2020-07-09 10:13:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ