Баасан, 2025-11-07
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна

УИХ-ын гишүүн биш Г.Занданшатар Ерөнхий сайд болоод Засгийн газрыг парламентын дээр гаргаж, парламентын хяналтаас гадуур дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгааг сүүлийн сар гаруй хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явц харуулж байна.
Г.Занданшатарын Засгийн газар парламентат ёсны эсрэг зогсож байгааг УИХ-ын гишүүд хэлж эхэллээ. Тухайлбал, “Парламентын хяналтын механизмыг Засгийн газар хэрэгжүүлэхийн эсрэг зогсож болохгүй.Өнөөдөр парламентын хяналт яаж ажиллахыг хэлэлцэх гэхээр Засгийн газрын нэг ч гишүүн оролцсонгүй. Парламентын хяналтыг Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй, хийхгүй гэж гацаагаад байдаг буруу соёл явж байна. Монгол Улсын парламент Засгийн газраа хянаж чадна гэдэг бол Үндсэн хуулийн суурь зарчим шүү. МАН-ын дотоод асуудлаас болоод Засгийн газар ч үгүй боллоо, парламент ч үгүй боллоо” хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдэгдлээ.

Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ