Пүрэв, 2025-11-06
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан прокурорын мэдэгдэх хуудсыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Түүнд улс төрийн зорилготойгоор хэрэг үүсгэсэн байх магадлалтай бөгөөд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно гэдэг байр суурьтай байгаа бололтой.

УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь өнөөдөр түүнийг улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, 09 дугээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг. Гэвч энэ нь түүний өрсөлдөгч Г.Занданшатарт таалагдаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь байгаагүйгээр бужигнаж эхэлсэн юм. Тухайлбал, Д.Амарбаясгалан МАН-ын даргын тамгыг хүлээн авснаас ердөө гурав хоногийн дараа буюу 09 дугээр сарын 30-нд Ерөнхий сайд Г.Занданшатар өрөөндөө мэдэгдэл хийж, “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдсон” гэж зарлаад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдсэн байдаг. Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан цагаас эхлэн нүүрсний хулгайгаас авахуулаад хүн амины ноцтой гэмт хэрэгт хүртэл гүтгэж эхэлсний учир ингэж тайлагдсан билээ. Ийнхүү яаравчлан АТГ-аас түүнд хэрэг үүсгэсэн нь ирэх 7 хоногт болох эрх баригч намын 31 дүгээр Их хурлаас өмнө хуралд оролцуулахгүй байх тактик байх ч магадлалтай юм.


УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ