Баасан, 2024-04-26
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Б.Цэнгэл удирдана

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан З.Мэндсайханыг ХХААХҮ-ийн дэд сайдаар томилсон. Өчигдрийн Засийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Цэнгэлийг томилжээ. 
 
 Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. 
 
Тэрээр 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,
 
-1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
 
-1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,
 
-2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
 
-2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
 
-2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,
 
-2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,
 
-2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга. 
 
-2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,
 
-2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга.
 
-2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сар хүртэл Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд 
 
-2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх,
 
-2015 онд Гаалийн ерөнхий газрын даргаар,
 
-2017-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал
 
-2019-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Б.Цэнгэл удирдана
2020-07-23 15:42:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ