Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа билээ. Өдөр 11, 12 цагийн орчимд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар саналаа өгсөн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 15:00 цагт Баянзүрх дүүргийн 25-1-2 хэсгийн санал авах байр буюу 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө.
Саналаа өгснийхөө талаа дараа тэрбээр "Орон нутгийн сонгууль маш чухал. Яагаад гэвэл тухайн орон нутагт байгаа иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нараа сонгодог учраас чухал юм. Өнөөдөр 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол ирц бага байна гэсэн үг. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй иргэд ч гэсэн эрх, үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, эрх, үүргээ биелүүлээгүй байж дараа нь хариуцлага нэхэхээр уялдаагүй болчихоод байна.
Жишээлбэл, хүүхэд зөөх сургуулийн шар автобус худалдаж авсан үнийг харьцуулаад, маргаан гараад байна. Хэрвээ нийслэлд олон намын төлөөлөл ажиллаж, хяналт сайтай байсан бол энэ мэт маргаан гарахгүй. Тийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчмаа барьж, сонгуулиар идэвхтэй өгч, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна" хэмээлээ.
| Х.Баттулга: Сонгуулиа идэвхтэй өгч, өөрчлөлтийг хийе |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02