Баасан, 2020-12-04
Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдал хүндэрвэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээ цааш үргэлжилнэ

Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын Засгийн газар, УОК, мэргэжлийн байгууллагаад бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллая. Халдвар авсан хүмүүсийн хавьтлыг маш сайн нягтлан тогтооё. Зарим иргэн хавьтлуудаа нууж байна. Зарим дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулах дөхөж байж олж илрүүлж байна. 
 
Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдал хүндэрвэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээ цааш үргэлжилнэ. Бүр шаардлагатай бол онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй. Ийм зүйл битгий болоосой гэж чин сэтгэлээсээ залбирч байна. 
 
Тиймээс бид тэсэж гарах ёстой, амьд байх ёстой. Үр хүүхэд, өвөө эмээгээ корона гэдэг дайсанд алдмааргүй байна. Нэг ч хүний амь нас битгий хохироосой гэж бодож байна. Бурхны авралаар маш хүнд байсан эмээгийн бие өнөөдрөөс хүндийн зэрэг рүү шилжиж байна. 
Бид бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. Бэлэн байдалд байх хэрэгтэй ард түмэн минь” гэв. 
 
Мөн “ҮАБЗ онц байдал зарлах талаар ярилцсан гэсэн. Та үүнийг дэмжих үү” гэсэн асуултад “ҮАБЗ-ийн гурван гишүүн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байнга санал солилцож байгаа. Ерөнхийлөгч үүнд сэтгэл их зовж байгаа. Хэрэв онц байдал зарлах нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг талаар ярилцсан. Гэхдээ одоогоор улсын хэмжээнд онц байдал зарлах түвшинд хүрээгүй байна. 
 
Онц байдал зарлана гэдэг нь зэвсэгт хүчин орно гэсэн үг. Тэг зогсолт хийнэ гэсэн үг. Долоон сарын 1-нд зарлаж байсан. Ерөнхийлөгчийн зарлигаар хийгддэг. Ийм нөхцөл байдал битгий үүсээсэй гэж залбирч байна. Байдал хүндрээл энэ өвчнийг хяналтдаа авч чадахгүй бол ийм нөхцөл байдал рүү шилжихийг үгүйсгэхгүй” гэв. 
 
 
 

Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдал хүндэрвэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээ цааш үргэлжилнэ
2020-11-18 16:04:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ