Бямба, 2024-04-27
Коронавирусийн эсрэг вакцин авах хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нд явуулна

Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран КОВАКС механизм /COVAX Facility/ байгуулсан. Уг механизм нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж буй.
 
Манай улсын Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 16-нд уг механизмд албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгджээ. КОВАКС механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамруулах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөсөн байна. Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол
ач холбогдол нь:
 
1. Худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна.
 
2. Үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх аж.
 
ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авч ирэх, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулж эхэлсэн байна. Харин нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэргийг ДЭМБ-аас энэ сард шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил хангагдсан аж. 
 
Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун, вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай аж. Уг хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байгааг УОК-оос мэдээллээ. 
 

Коронавирусийн эсрэг вакцин авах хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нд явуулна
2020-11-19 13:46:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ