Баасан, 2024-04-19
Архангайд 14, Завханд хоёр, Хөвсгөлд коронавирусийн халдварын зургаан тохиолдол шинээр илэрчээ

Өчигдрийн байдлаар Архангай аймгийн хэмжээнд PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгджээ. Тус аймгийн Хайрхан суманд 3, Эрдэнэбулган суманд 34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болсон байна. 
 
Архангай аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа юм байна.
 
Нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна. Хавьтлын хувьд урьдчилсан байдлаар ойрын хавьтлын иргэдийг илрүүлж, дам хавьтлаар тогтоогдсон иргэдийг дэс дараатайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна хэмээн Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. 
 
Түүнчлэн Хөвсгөл аймагт  коронавируст халдваруудын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр дахь удаагийн шинжилгээгээр зургаан эерэг тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг суманд 19, Мөрөн суманд 10, нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 29 болсон байна.
 
Мөн Завхан аймгийн Улиастай суманд Улаанбаатар хотоос томилолтоор ирээд буцсан халдвартай иргэдийн ойрын хавьтал 2 иргэний PCR шинжилгээний хариу өчигдөр эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. 

Архангайд 14, Завханд хоёр, Хөвсгөлд коронавирусийн халдварын зургаан тохиолдол шинээр илэрчээ
2021-03-29 09:36:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ