Бямба, 2024-04-20
Ойрын хавьтлыг богино хугацаанд тогтоох боломж бүрджээ

Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн  цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох  шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо гэж Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ.
 
Ингэснээр халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ. Мөн өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал буурч байгаа юм.
 
Шадар сайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтоох багийн хамт олныг хурд, шийдэл, үр дүнг чухалчлан, мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сануулжээ.

Ойрын хавьтлыг богино хугацаанд тогтоох боломж бүрджээ
2021-03-29 10:37:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0