Баасан, 2024-04-19
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын замын 78 хувь түгжрэлтэй байна

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.
 
Тэрээр “Өнөөдөр монгол орны нийт газар нутгийн 0.3 хувь дээр 1.5 сая иргэн амьдарч байна. Нийт тээврийн хэрэгслийн 54.4 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цагийн хурдтайгаар, ид оргил ачааллын үеэр  8,9 км/цаг хурдтай оролцож байна. Энэ нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн гэж ойлгож болно. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Иргэд нэг км замыг дунджаар 10 минутад туулж байна.
 
2013 онтой харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байгаа судалгаа гарсан байна. Иймээс замын ачааллыг бууруулах туслах замуудыг нэмэгдүүлж, гол замын багтаамж ихтэй нийтийн тээврийг бий болгох хэрэгтэй.
 
Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртгийг тооцож үзэхэд 2020 онд алдагдлын хэмжээ 1 тэрбум доллар буюу  2.7 их наяд орчим төгрөгийн алдагдлыг улсаараа хүлээгээд явж байна.  Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөгийн алдагдлыг бид хүлээсэн байна. Ирэх таван жилээр тооцвол 24.3 их наядын алдагдлыг хүлээх тооцоолол гарсан” гэлээ.
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дараах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулав. 

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын замын 78 хувь түгжрэлтэй байна
2021-05-19 12:14:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-11 13:39:18
    ?????: Тэгээд шийдээч дээ Дурак аа !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-05 07:16:55
    ?? ???: хурд хүч ихтэй холын замд зориулагдсан бүх төрлийн том оврын жийдүүд, хүнд даацын овор ихтэй машинууд, гурвалжингийн гүүрний хоёр талаар байрлуулсан том оврын горьдлого компанийн техникүүдийг хотоос гаргах хэрэгтэй. Зам, гүүрийн хажууд барилга худалдаа, элс шорооны наймаа худалдаа, том оврын техникийн зогсоол ажиллах нь аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчиж байна. Ялангуяа зам гүүрний хажуугаар мод л тарих хэрэгтэй.
Шинэ мэдээ